Цаг үеийн мэдээ

ЗГХЭГ, ХХААХҮЯ, Зээлийн батлан даалтын сан, Жижиг, дунд үйлдвэрийн газар хамтран “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлттэй хаалганы өдөрлөгийг Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн гадаа талбайд зохион байгууллаа.

Тус өдөрлөгт 21 аймгийн хоршоологчид, малчдын төлөөлөл хүрэлцэн ирсэн ба ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нар оролцож төрөөс мал аж ахуйн салбарт баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд,  “Шинэ хоршоо-чинээлэг малчин” хөтөлбөр, “Шинэ хоршоо” хөдөлгөөний талаар мэдээлэл өглөө. 

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо хөдөлгөөн” нь малчид хоршиж ажиллан, хөрөнгө оруулалтын зээл авснаар түүхий эдээ зах зээлд нэмүү өртөг шингээн нийлүүлэн орлого олох боломжийг бүрдүүлж байгаа юм.