Цаг үеийн мэдээ

БИЛГИЙН ТООЛЛЫН 14  2024.04.22 / ДАВАА ГАРАГ/

ХАВРЫН АДАГ ШАР ЛУУ САРЫН ЗУРГААН ЦАГААН УЛААН ЛУУ ӨДӨР

Үс засуулбал: Эд мал арвидна

Наран ургах, шингэх: 05.49-19.52

Барилдлага: Үл зохилдох 

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Суудал: Гал 

Аргын тооллын 4 сарын 22, Сумъяа гараг. Билгийн тооллын 14, Тугчин одтой, улаан луу өдөр. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойшоо гаргавал зохистой.