Цаг үеийн мэдээ

2024 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Өнөөдөр өөрийгөө олон тийш гүйлгэж, аар саар олон ажил руу зэрэг зэрэг оруулахаас татгалз. Хэрэв та ажил дээрх асуудлууд тэр тусмаа албан тушаалын өөрчлөлттэй холбоотой асуудалд эмзгээр хүлээн авбал эргээд танд гарах үр дүн таагүй байх болно. Мөнгө санхүүгийн хувьд гарлага гарах нь ихсэж мэднэ. Дотоод оюун санаагаа мэдэрч хэсэг хугацаанд өөрийн үүрэг хариуцлагын талаар март. 

Үхэр: Ихэнх хүмүүс өөрийн ирээдүйгээ зөгнөх чадвар өндөр байна. Аливаа зүйлд хөнгөн хуумгай хандах нь маш ноцтой, урт хугацаанд үргэлжлэх муу үр дагаварт хүргэж болзошгүй. Шинжлэх ухаан, гар урлал, уран бүтээл талдаа амжилттай. Тэд өнөөдөр бүтээн босгох, олон талын туршлага хуримтлуулж чадна. Бусдын эсрэг зогсож зөрүүдлэх, аливаад болгоомжгүй хандах нь сөрөг үр дагаврыг авчирна.

Хамтатгах: Өнөөдөр шинээр ажил эхлүүлэх, унтарсан харилцаагаа сэргээх, гэр бүл болох зэрэгт таатай байна. Та өөрийн ажил хэрэгтээ тун хичээнгүй хандаж, шаргуу ажилласныхаа үр дүнг үзэх болно. Хэн нэгэн танд нэмэлт орлого олох боломжийн санал тавьж магадгүй. Танд багагүй эргэлзээ төрөх боловч түүнийгээ тайлах гэж зүдрэх болно. Мөнгө төгрөг ихээхэн шаардагдах эрсдэлтэй алхмаас холуур байх нь өлзийтэй.

Мэлхий: Уламжлалт ёс заншлаа дээдэлсэн, хүндлэлтэй, бахархалтай өдрүүдийн нэг. Урлаг соёлын ажилтай хүмүүс уран бүтээлийн амжилт, бүтээл арвинтай байх болно. Тэдний өвөрмөц, баяр хөөртэй ертөнц гэрэл гэгээгээр дүүрэн байна. Мөн таны бүтээлч хандлага, төгс мэдрэхүй, сэтгэл татам байдал тань эргэн тойрныхондоо сайхан энерги бэлэглэж, тэдэнд мэдэгдэхүйц үр дүнг авчирч чадна.

Арслан: Хоёрдмол өдөр. Найз нөхдийн нандин холбоо хайр дурлал болж хувирахыг та мэдрэх болно. Ганц бие хүмүүс тааварлашгүй хайрын түүхийг бүтээх болно. Өнөөдөр амьдралдаа чухал шийдвэр гаргах цаг мөч танд тулгарна. Аав ээжийн нөмөр нөөлөг, сургаал зөвлөмжийг та мэдрэх болно. Эрчүүд ойр тойрны олон хүнд нөлөөлөх болно. Тэд тэсвэр тэвчээрийн хязгаарыг үзүүлэх болно.

Охин: Таны хувьд өнөөдөр тийм ч таагүй өдөр биш байх болно. Олон нийттэй харилцдаг ажилтай хүмүүс өөрийн гүйцэтгэх ажилдаа анхаарал болгоомжтой хандахгүй бол эндүү ташаа мэдээллээс болж томоохон алдаа гаргаж магадгүй тул анхааралтай  ажиллахыг зөвлөж байна. Мөнгө санхүүгийн хувьд түрийвчээ нэг нээж үзэж, дансаа нэг шалгаарай. Тэгсний үр дүнд юу авч болох, юуг авч болохгүй вэ гэдэг нь тодорхой болох болно. 

Жинлүүр: Эрчүүд өнөөдөр бусдаас онцгойрох гэсэн үйлдлүүд гаргаж өөрийнхөө сонирхол, бахыг хангана. Энэ нь хувийн амьдралд нь муу нөлөө үзүүлнэ. Мөн ганцаар байж, бүхнийг эргэцүүлэн бодож зөв шийдвэр гаргах хэрэгтэйг одод зөвлөж байна.  Эрүүл мэнддээ анхаарлаа хандуулаарай. Бүсгүйчүүд шинэ ажил хэрэг эхлэх, удаан хугацааны төлөвлөгөө гаргах, гэр орны асуудлаа зохицуулах талаар санаагаа чилээнэ.

Хилэнц: Таны мэдлэг туршлага дутагдсантай холбоотой үүссэн асуудал нь олныг хамрах болно. Сайтар бодож нягтлахгүйгээр, ярилцахгүйгээр гаргасан шийдвэр нь өнөөдрийн хүндрэлтэй байдалд хүргэнэ. Бүсгүйчүүд өөрийн байр сууринаас тогтвортой, ухаалаг, оновчтой шийдвэр гаргах гэж хичээнэ. Таны зүтгэл талаар болохгүй. Их зан гаргаж биеэ тоох, эсвэл өөрийгөө хэт дөвийлгөх хандлага залууст илэрнэ.

Нум: Хувийн амьдралдаа өөрчлөлтийг хүснэ. Шинэ машин авах, байр авах, брэнд хувцас худалдан авах гээд таны хүсэл өнөөдөр нэлээд оргилно. Гэвч санхүүгийн байдлаа харгалзан үзэж өнөөдөр цаг нь биш гэдгийг ухаарах болно. Дэмий хоосон зүйлд цагаа баралгүй өмнөх ажлаа хичээнгүйлэн хий. Та энэ өдөр өөрөө өөртэйгөө ярилцаж, өнгөрсөн болон ирээдүйгээ дүгнэх шаардлага гарна. Харилцан ойлголцол, ярилцлага та бүхний асуудлыг шийдвэрлэх гарц болж өгнө. 

Матар: Цаг уурын нөхцөл байдал эсвэл зарим нэг бухимдал үүсгэх зүйлсээс болж та өнөөдөр тавгүйтлээр дүүрэн байх болно. Стресс бухимдал нь таны эрч хүч, энергийг бууруулна. Ажлын бүхий л бүтэлгүйтэл санхүүгийн зарлага бусад мөнгө төгрөгтэй холбоотой байна. Таны нэр хүнд, байр суурь тань ганхахад хүрч болзошгүй. Эрсдэлтэй алхам хийж, үйл ажиллагааг явуулах гэсний хэрэггүй.

Хумх: Ачаалалтай өдөр. Ажлын арга барилаа өөрчилж, шинэлэг зүйл рүү зоригтой орохыг шаардана. Таны мэргэжлийн ур чадвар үүн дээр л илэрч гарах юм гэдгийг та ч өөрөө мэдэж байгаа. Үйл явдлын гэнэтийн эргэлт нь танд маш ашигтайгаар эргэхийн зэрэгцээ таны байр суурийг хүртэл өөрчилж чадах юм. Бодол санаагаа нэгэн чигт байлгаж, их үйлсийн төлөө байгаа боломжоо бүгдийг нь дайчлан ажиллахыг танд зөвлөж байна. Боломж ойрхон байна.

Загас: Эргэлзэж тээнэгэлзүүлсэн өдөр. Таны амьдралын идэвх, эрч хүч нэлээд өндөр байна. Харилцан ойлголцол, эрүүл саруул ухаан, хүндлэлээр дүүрэн байна. Зарим нэг маргаантай зүйлийн эхлэл нь гүжир гүтгэлэг, өдөөн хатгалга гэдгийг олж харж бодитоор, тайвнаар харж чадвал үүссэн асуудал хугацаа алдалгүй арилгаж чадна. Албан тушаалын зөрүүтэй байдал нь зарим нэг ажлыг шийдвэрлэхэд тун их саад болох болно. Санасан зорьсноо эргэж харах, эргэлзэхэд хүргэх үйл явдал өрнөнө.