Цаг үеийн мэдээ

Усанд сэлэлт, усанд эрэн хайх, аврах ажиллагааны анхан шатны мэдлэг олгох сургалтад хамрагдсан алба хаагчид өнөөдөр сертификатаа гардан авлаа. Алба хаагчдад дарга, хурандаа А.Дашням сертификатыг гардуулан өгч, баяр хүргэж, амжилт хүслээ. Тус газрын 2024 оны сургалт бэлтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, алба хаагчдын бие бялдрын хэвийн үзүүлэлт чийрэгжилтийг хангах, усанд сэлэлт, шумбалт, усанд эрэн хайх, аврах ажиллагааны анхан шатны мэдлэг, дадлага олгох зорилгоор сургалтыг Чингэлтэй дүүргийн Усан спорт сургалтын төвд зохион байгуулсан.

Сургалтаар алба хаагчдад ар, өврөөр даллах сэлэлтийн техник, нэрвэгдэгчийг тээвэрлэх, аврах үйл ажиллагаа, уртын шумбалтын техник, осолдогчоос усанд дотор биеэ хамгаалах арга техник, мэлхий сэлэлтийн хөл,гар, амьсгалын дасгалыг хослуулах, усан санд устай дасах, амьсгалын дасгалыг хослуулах зэрэг мэдлэг олгосон юм. Сургалтад бүтцийн нэгжүүдийн алба хаагчид хамрагдаж, дараагийн шатны сургалтад оролцох бэлтгэл хангагдлаа.