Цаг үеийн мэдээ

Нэр бүхий мэдээллийн сайтад 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр “Өнөөдөр Бөмбөгөрөөс 4 зам уруудаад алхаж явсан. Энэ хар цамцтай хүн нүүр рүү хашхираад цохисон...” гэх гарчигтай бичлэг нийтлэгдсэнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар бүртгэлд авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад иргэн Ч нь хүний биед халдсан, танхайрсан үйлдэл тогтоогдсон тул зөрчилд холбогдогчид Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл, 5.3 дугаар зүйлд зааснаар шийтгэл оногдуулах саналтай шүүхэд шилжүүлж, 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр шүүгчийн захирамжаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.