Цаг үеийн мэдээ

Чингэлтэй дүүргийн 7, 20, 12, 21, 16, 22, 17, 23, 19, 24 дүгээр хороодын “Хүүхэд эрүүл бол ирээдүй эрүүл” хүүхдийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 04-ны өдрийг хүртэлх хугацаанд хуваарийн дагуу явагдаж байна.

 Үзлэг шинжилгээгээр:

- Д витамин, кальци, цус багадалтын шинжилгээ

- Чих хамар, хоолойн эмчийн үзлэг, зөвлөгөө

- Эцэг, эхчүүдэд хоол зүйч эмчийн үзлэг, зөвлөгөө

- Хүүхдийн эмчийн үзлэг, зөвлөгөөг өгч байна.

Чингэлтэй дүүргийн 7, 20 дугаар хорооны 287 хүүхэд хамрагдсан бөгөөд нийт 2000 хүүхэд үзлэг, шинжилгээнд хамрагдана.