Цаг үеийн мэдээ

2024 оны 4-р сарын 23-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Өнөөдөр таны гаргаж байгаа үйл хөдлөл бусдад урьдчилан таахын аргагүй байна. Та өөрийн мэдэлгүй янз бүрийн ааш араншин гаргах шинжтэй байна. Энэ үед ажил хэргийн тал дээр амжилт олохгүй тул хэт хичээн зүтгэсний шаардлагагүй. Танд амрах зайлшгүй шаардлага хэрэгтэй байгаа ба өөрийн эрүүл мэндэд анхаарал тавих нь зохилтой. Эрүүл агаарт гарч зугаалан шим тэжээлтэй шинэхэн хүнс хоолондоо хэрэглэ. 

Үхэр: Уран бүтээлч хүмүүст таатай өдөр. Энэ өдөр мэргэжлийн хувьд ахиц дэвшил гарна. Гэхдээ тэсвэр тэвчээртэй байж, сэтгэлийн хөдөлгөөнөө дарахыг хичээ. Хайр дурлал, гэр бүлийн харилцаа сонирхол татахаар байна. Шинэ танилтай болох нь удаан хугацааны харилцаа холбоог билэгдэнэ. Мөнгө санхүүгийн асуудлыг мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч шийдээрэй. 

Ихэр: Энэ өдөр таагүй уур амьсгал бүрхэж ирнэ. Гэнэтийн таагүй учрал хүлээж байна. Хэн нэгэнтэй дотно харьцаанд орохоо хойшлуулсан нь дээр. Үгүй бол хэрүүл маргаан гарч болзошгүй. Хайртай хосууд ч бие биедээ таагүй хандлага гаргах магадлалтай. Үдээс хойш таны бухимдал дээд цэгтээ хүрч мэднэ. Тиймээс таагүй зүйлсээс хол байхыг хичээ. Мөн та бага зэрэг уян хатан болон бодлоготой байх шаардлагатай. 

Мэлхий: Та энэ өдөр ямар нэгэн таагүй асуудал болон хэн нэгний анхаарал халамжаас зайлсхийж чадвал эрч хүчийг бүрэн дүүрэн мэдрэх болно. Барьсан ажил бүр тань амжилттай бүтэж, ямар ч хэцүү ажил гарын аясаар урагш ахих болно. Бүсгүйчүүд сэтгэлээ ямар нэгэн зүйлд бүрэн эзэмдүүлж дүүргэсэн болохоор илүү зүйлд зовох, санаа тавих тэнхээгүй байна. Тэд бүхий л цаг хугацааг зөвхөн өөртөө зориулахаар хатуу шийджээ. 

Арслан: Тэрслүү өдөр. Таны хувийн амьдралд гарсан аливаа азгүйдэл нь таны сэтгэл санаатай шууд холбоотой. Ажлын алдаа ч мөн хоорондоо уялдаа холбоотой гэдгийг санаарай. Хэт хувиа хичээсэн байдал тань таныг алхам ч урагшлуулахгүй байна. Сэтгэл санааны байдлаа сэргээх ямар нэгэн арга хэмжээ ав. Гэр бүлийн уур амьсгал таатай, аливаа үл ойлголцол хурдан арилна. Эрүүл мэндээ сайтар анхаар. Өвдөж болзошгүй. 

Охин: Өөртөө хэт их ачаалал өгч, бүхий л болж бүтэхгүй асуудлыг үүрэх хэрэггүй. Шийдвэрлэхэд ч тодорхой дараалал гэж бий. Хэн нэгний нөхөрсөг зөвлөгөө нь ойр дотнын хүмүүстэй харилцах харилцаа, материаллаг байдалд сайнаар нөлөөлж, өрхийн болон хувийн орлогоо нэмэгдүүлэхэд хүрнэ. Мэргэжлийн бүхий л үйл ажиллагаанд таатай байна. 

Жинлүүр: Нарны гэрэл таатай ээсэн, эрч хүч бэлэглэсэн өдөр болно. Таны бодож боловсруулсан шинэ санааг дэмжих, боломж олгох сэтгэл сайтай нэгэнтэй учрах болно. Та түүний дэмжлэгийг дуртайяа хүлээн аваарай. Бүх зүйлийн эхлэл эндээс эхлэх болно. Үр дүн нь таны хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөрийн үр шимээс бий болно. Мөнгө санхүүгийн болон бизнесийн ажил амжилттай бүтнэ. 

Хилэнц: Амьдралд тохиолдох ямар ч зүйлд шийдвэр гаргахдаа дотоод нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглаж чадвал хамгийн зөв зүйтэй сонголтыг хийнэ. Бодол санаа үйл хөдлөлөө байнга хянаж, болгоомжгүй үг үйлдэл гаргахгүй байхыг сануулж байна. Гэнэтийн осол бэртэлд өртөж болзошгүй тул хянуур, болгоомжтой байгаарай. Эрүүл мэндтэй холбоотой асуудалд хайнга хандах хэрэггүй. 

Нум: Эрчүүдийн хувьд сэтгэл санааны хямралтай үе юм. Тэд биеийн хүчний ажлаас зайлсхийж аль болох тайван байдлыг эрхэмлэхгүй бол хэт их ачаалал, стрессээс болж өвдөж болзошгүй. Харин бүсгүйчүүдийн хувьд шинэ соргог бүхнийг эрэлхийлж, олон зүйлийг авах гэсэн шунал нь дээд цэгтээ байна. Тэднийг магадгүй шинэ учрал хүлээж байна.

Матар: Ойр дотнын хүмүүстэй холбоотой мөнгөний асуудал сөхөгдөх болно. Үүнийг ганцаар шийдвэрлэхэд төвөгтэй, ухаан хүч мухардах болно. Танд ирсэн гэнэтийн мэдээ нь таныг тогтвортой суулгахгүйд хүргэнэ. Та хэн нэгний төлөө өөртөө ахадсан их ачаа үүрэх гэсний хэрэггүй. Гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад ачааллаа тэнцүү хувааж авах нь шийдвэрлэхэд ч хөнгөн байх болно. 

Хумх: Тэвчээр шаардсан өдөр. Таны ухаалаг, хүлээцтэй байдал нь аливаа асуудлыг шийдвэрлэх, бусдын маргааныг зогсоох, зэрэгт тун их нөлөөтэй байна. Амьдралын эрч хүч дунд зэрэг байна. Энэ нь ажил хэргээ явуулахад бага зэрэг садаа болж, муугаар нөлөөлж болзошгүй. Хайр дурлалын асуудалд амжилттай байх бөгөөд хэлсэн бүхий л амлалтад итгэх хэрэггүй. Сэтгэл хөдлөлөө барихыг зөвлөж байна. 

Загас: Хэн нэгний өдөөн хатгалга, турхиралт нь энэ өдрийн танд чиглэсэн довтолгоо гэлтэй. Гэвч та бууж өгөх хэрэггүй. Өөрийнхөө хүчээр ямар ч дайсагнал, заналхийллийг зогсоох сэтгэлийн тэнхээ, чадалтай байна. Зарим нэг хүмүүс нь таныг гайхшируулах үг, үйлдэл хийх болно. Та үүнд бэлтгэлтэй байгаарай. Үдээс хойшдоо таны ачаалал бага зэрэг буурна.