Цаг үеийн мэдээ

Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо орцонд утаажилт ихтэй байна гэсэн дуудлага мэдээлэл дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 05:21 цагт иржээ.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход /16 давхар барилга/-ын зургадугаар давхраас арваннэгдүгээр давхар хүртэлх цахилгааны хуваарилах самбар болон сувагчлал шатаж байсныг унтраасан байна. Утаажилтын бүсээс тус байрны 85 иргэнийг аюулгүй газарт гарган ажиллажээ.