Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын шинэ уран бүтээл Дэлхийн сонгодог Г. ДОНИЦЕТТИ "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурь 2024 оны 04-р сарын 27, 28-ны өдрүүдэд 17:00 цагаас тоглоно.
Хоёр бүлэг, дөрвөн үзэгдэлт, хошин дуурийн анхны тоглолт Милан хотын Театро делла Каноббианид 1832 оны 05 сарын 12-нд тоглогдож байжээ.
Тус бүтээл нь Орчин үеийн шийдэлтэйгээр Монголын тайзнаа анх удаа амилах гэж байна.
Уг дуурийн тоглолтын талаар Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид мэдээлэв.
ДБЭТ-ын уран бүтээлчид ярихдаа “Зохиолын хувьд Г.Доницетти 1832 онд 14 хоногийн дотор бичиж дуусгаснаараа хамгийн онцлог дуурь нь болдог. Маш энгийн сэдэвтэй. Хоёр хүний хайр дурлалын тухай өгүүлнэ. Түүнийг хөгжмийн аялгуулаг, хөнгөн, гэгээлэг, хурц шийдлээрээ гаргаж өгсөн байдаг. Дуулаачдаас технижискийн маш их ур чадвар шаарддаг сонирхолтой дуурь. Театрын урын санг хошин дууриар баяжуулахаар уран бүтээлчид энэ дуурийг сонгож авсан” гэлээ.
Тасалбарыг: УДБЭТ-ын билетийн касс болон https://ticket.mn/event/2091/ -аас захиалах боломжтой.
Шууд дамжуулалт үзэх: