Цаг үеийн мэдээ

УИХ өнгөрсөн 7 хоногт ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн мах, гурилын хуулиуд буюу банштай цайны хуулиудыг баталлаа. Д.Амарбаясгалан төрийн ордонд хүний өөрийн намынхныг бух шиг мөргөх, азарга шиг тангарах нь холгүй авирласаар мал мах, гурил будааны хуулиудаа батлууллаа. Банштай цайны гэдэг нь мах, сүүний хангамж, гурилын үнийг буулгахтай холбоотой учраас тэр юм. Д.Амарбаясгалан гурил, тэжээлийн импортын татварыг хугацаа, хэмжээ заахгүйгээр тэглэх, Шинэ хоршоо хөдөлгөөн гаргаж, малчдад барьцаагүйгээр жилийн 6 хувийн хүүтэй 5 их наядын хөнгөлөлттэй зээл олгуулахаар зүтгүүлсэн. Төрийн 1400 гаруй албан хаагч хөдөө хөхөрч, гадаа гандаж, 20-р зууны шинэ үсгийн багш нар шиг Шинэ хоршоо хөдөлгөөний суртлыг номлохоор томилогдсон байна. 

Улс төрчид сошиалд цуйван сэгсрэх гэж, хөлдүү бууз хүртэл чимхэх хөгөө хөлдөө чирч байтал энэ нөхөр боов боорцог, гамбир бин хайрч, талх зүсээд, мал нядлаад, мах хөшиглөөд, гурил орсон бүх монгол хоолоор үйлчилж гардаг байна шүү. Сонгуулиар шинэ шинэ супер тогооч, сайн малчин, төгсөрсөн шилдэг хүн олон төрнө өө, харж байгаарай.