Цаг үеийн мэдээ

“Солонго-Хонх” Солонгос хэлний хөтөч орчуулагчдын холбоо санаачлан Монголын солонгос зах зээлийн аялал жуулчлалын "МОКТА" холбоотой хамтран зохион байгуулж буй "Хоггүй Тэрэлж" аяныг Горхи-Тэрэлжийн Байгалийн Цогцолборт Газар-ын албан хаагчид дэмжин оролцлоо. 

Уг аяныг аялал жуулчлал эрхлэгч 60 гаруй байгууллагын 320  хувь хүн, Налайх дүүргийн 6 дугаар хороо хамтран Тэрэлж орчмын 12 маршрутын дагуу 40 тонн хогийг түүж ачин, хогийн цэгт хүргэлээ.