Цаг үеийн мэдээ

2024 оны 4-р сарын 24-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Техниктэй харьцдаг хүмүүс өөрийн хүч хүрэх үгүйг мэдэхгүй их ажлаар өөрийгөө дарна. Цаг хугацаа их шаардах ч таны барьж авсан ажил алс хэтдээ ашгаа ихээхэн өгнө гэдэгт итгэлтэй байж болно. Ганц бие хүмүүс шинэ танилтай болж магадгүй ч ирээдүйн хань нөхөр нь болох эсэхийг уулзан байж, сайтар таньсны үндсэн дээр шийдвэрлээрэй. 

Үхэр: Тэрслүү өдөр. Хамтын хөдөлмөр эрхлэх, хувиараа бизнес эрхлэх зэрэг нь амжилт муутай ч алдагдал авчрахгүй. Та энэ үйлдлээрээ хэнийг ч гуйхааргүй биеэ даасан мэт өөрийгөө төсөөлөх болно. Таны хувьд сахилга баттай, тайван амгалан байдлыг эрхэмлэнэ. Хэн нэгнээс уучлал гуйх, гомдол тайлах шаардлагатай бол хойшлуулах хэрэггүй. 

Ихэр: Таны амьдралд зарим нэг өөрчлөлтүүд гарч ирнэ. Эерэг, сөрөг аль нь ч бай та үүнд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хэт түрэмгий зан бусдыг өөрөөсөө түлхэх тул та туйлын тайван, өгөөмөр, эелдэг байхыг хичээ. Гэнэтийн аюул ослоос сэргийлж замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг зөвлөж байна. Мөн цахилгаан багаж хэрэгсэлтэй болгоомжтой харьцаарай. 

Мэлхий: Болгоомжлох өдөр. Бүлгэм, цуглаан гээд эрсдэлтэй, хориотой арга хэмжээнд оролцохоос зайлсхий. Учир нь энэ бүхэн одоо биш ч хожим нь таны замд ноцтой саад тотгор учруулж болзошгүй. Арилжаа наймаа эрхэлдэг хүмүүсийн хувьд тийм ч азтай, ашиг орлого арвинтай байхгүй бөгөөд хийж заншсанаас өөрөөр шинэ зүйлд аз турших хэрэггүй гэж зөвлөж байна. 

Арслан: Амжилттай өдөр. Амьдрах орчин нөхцөлөө өөрчлөх, нүүдэл суудал хийх, эсвэл гадаад руу зугаалах зэрэг нь таны амьдралд маш их таашаалыг авчрах болно. Өөрийн зөн билиг, мэдрэмждээ захирагдан хамаг оюун ухаан, хүч чадлаа ажил үйлсдээ зориулах үе ирнэ гэдгийг одод амлаж байна. Таны хувьд эргэн тойрныхоо хүмүүсийг болон өөрийгөө сайн тал руу өөрчилж, шинэчлэх хангалттай эрч хүч бий болно. 

Охин: Завгүй өдөр. Бүсгүйчүүдийн хувьд өөртөө анхаарал тавьж, гоо сайханд орох, шинээр хувцас худалдан авах зэрэг хувь хүндээ чиглэсэн ажилд ихэнх цагаа зарцуулна. Эргэн тойронд болж буй үйл явдлуудын хажуугаар тоомжиргүй өнгөрөх болно. Харин эрчүүдийн хувьд урдаа тавьсан зорилгоосоо ухрах, шантрах явдал гаргаж болзошгүй. 

Жинлүүр: Завгүй өдөр. Өөрийн байр суурь, хэр хэмжээнээс давсан зүйл барьж авах хэрэггүй. Энэ үйлдэл нь таныг ихээхэн эрсдэлд оруулж магадгүй. Өөртөө хэт итгэлтэй байх нь муу зүйл биш ч зарим тохиолдолд нөхцөл байдалд тохируулан аливаад хандахыг зөвлөж байна. Бүтээлч, завгүй байдал давамгайлж, зүгээр суух, тайван амрах цаг гарахгүй. 

Хилэнц: Санхүүгийн хувьд өсөлт мэдрэгдэхгүй, харин ч хэт хурдацтай буурч байгааг анзаарах болно. Хувийн хэрэгцээндээ зарцуулдаг зарим зүйлсээ танахад хүргэж мэднэ. Энэ өдөр таныг хүсээгүй уулзалт, төлөвлөөгүй ажлууд ихээхэн цагийг тань үрэх болно. Харин бүсгүйчүүдийн сонирхлыг ихээр татаж байгаа зүйл нь удахгүй уйтгартай, энгийн зүйл болж хувирна. 

Нум: Бүсгүйчүүдийн өөдрөг үзэл, эрч хүчтэй байдал нь олон хүнийг уриалан дуудаж, их ажлын ард гарах болно. Тэдний төлөвлөсөн зүйлүүд ар араасаа биеллээ олох сайхан мөчийг харна. Хувийн амьдралын ололт амжилт нь танд ихээхэн эерэг үр дүнг авчирч, эрч хүч урам зоригийг улам нэмэгдүүлнэ. Шинэ газар очих, аялж зугаалах, шинээр хүнтэй танилцахад таатай байна. 

Матар: Ашиг орлогоо нэмэгдүүлэх ямар нэгэн зүйл сэдэж, хэрэгжүүлэхийг хүснэ. Таны эрч хүч туйлын дээгүүр байх тул өөрийн зориг хүрсэн бүхнийг хий. Хайртай хүнтэйгээ нийцтэй, найрсаг харьцаж чадвал сэтгэлийн баяр баяслыг эдэлнэ. Харин түүнийг хатуу ширүүн үгээр гомдоож, үргэлжийн нулимс, гомдлоор хучаад байвал таны амьдрал сарнихад хүрч мэднэ.

Хумх: Таны биеэ авч явах байдлаас мөнгө санхүүгийн хэрэг, эсрэг хүйстэнтэй харьцах харьцаа, сэтгэл зүрхний асуудлуудын амжилт хамаарахыг одод сануулж байна. Энэ ордны ихэнх хүмүүсийн сэтгэлийг зовоож, түгшүүр, хямралын байдалд оруулж магадгүй үйл явдал тохиолдоно. Энэ нь таны эрч хүч, энергийн хэт их илүүдэлтэй байгаа байдлаас болж магадгүй. 

Загас: Хянуур өдөр. Эрчүүдийн сээтэгнэл хэрээс хэтэрч дотнын хүнээ гомдооход хүрнэ. Тэд өөртөө хяналтгүй, дураараа загнасны горыг амсах болно. Хүмүүсийг адил түвшинд үнэлж дүгнэж, ярилцахгүй бол хэн нэгнийг гадаад үзэмжээр нь дүгнэдэг дутагдалтай талаасаа болж нэр хүндээ унагана. Ийш тийш явах нь танд аюултай тул тогтвортой байдлыг эрхэмлээрэй.