Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн XV хороо, Дамбадаржаагийн гудамжинд айлын хашаа байшин шар усны үерт автсан тухай дуудлагыг өчигдөр  /дөрөвдүгээр сарын 23-ны 16:18 цагт/ хүлээн авсан. Дуудлагын дагуу алба хаагчид ажиллан 6х5 м хэмжээтэй байшинд орсон 5 тонн усыг мотопомпоор соруулав. Мөн Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Цагаан-Асгат багийн “Хар нуур” орчимд цас их орсны улмаас Сагсай сумын 600, Улаанхус сумын 200 гаруй айл өрх цасанд боогдож зам даваа хаагдсан дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.