Цаг үеийн мэдээ

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.  

Хуралдаанаар Багахангай дүүрэгт орон сууцны төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай,  

Сонгуулийн тойрог батлуулж, мандат хуваарилах тухай, 

“Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийг татан буулгах зэрэг асуудлыг хэлэлцэв.  Мөн Нийслэлийн дотоод үнэт цаас гаргах, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай зэрэг асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ. Ээлжит бус XIX хуралдаан энэ сарын 29-ний өдөр 10:00 цагт хуралдана.