Цаг үеийн мэдээ

”GREENING TRANSPORT” сэдэвт Олон Улсын Тээврийн форум 2024 дээд хэмжээний уулзалтын үеэр “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг үзэглэлээ.

- Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар дараах ач холбогдолтой.

- Монголын тээвэрчид гуравдагч орнууд руу тээвэрлэлт гүйцэтгэх, олон улсын зах зээлд өрсөлдөх, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн шинэ гарц нээгдэх эрх зүйн зохицуулалт бий болно.

- Хоёр улсын хооронд ТИР конвенцын хүрээнд ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах боломж бүрдэнэ.

- Хоёр улсын хооронд гадаад худалдаа өргөжнө.

- Ази-Европыг хамарсан худалдаа, тээвэр, гааль, татвар, даатгалын асуудлууд хөнгөвчлөгдөнө.