Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Тэнгэр тайлал” НҮТББ, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ хамтран 2024 оны 05-р сарын 25-27-ны өдрүүдэд Хүй долоон худаг “Монгол наадам цогцолбор”-т “Тэнгэр Дэлхийн Бөөгийн фестиваль 2024”-ийг зохион байгуулж байна. 

Уг үйл ажиллагаанд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 64 бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сур харвааны тэмцээн, шагайн наадгай, морьт харвааны үзүүлбэр болно. 

"Тэнгэр Дэлхийн Бөөгийн Фестиваль"-д зориулсан бөхийн барилдаан 2024 оны тавдугаар сарын 26-ны Ням гарагийн 09:00 цагт Хүй долоон худагт болох бөгөөд барилдах бөхчүүд https://www.devjee.mn/t/bUVrMXVsYVz3tEzX16Hd холбоосоор нэвтрэн, зааврын дагуу бүртгүүлнэ үү.