Цаг үеийн мэдээ

УУХҮЯ болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн холбоод, ТББ, эрдэмтэн судлаачдын төлөөллүүдийг оролцуулан "Чухал ашигт малтмалын өнөөгийн төлөв байдлын тойм судалгаа" нээлттэй хэлэлцүүлгийг хамтран зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт оролцогч талууд чухал ашигт малтмалын бодлого болон засаглалд тулгамдаж буй асуудал болоод боломжуудын талаар санал бодлоо солилцов.