Цаг үеийн мэдээ

2024 оны 5-р сарын 25-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Завгүй өдөр. Бүсгүйчүүд өөрийн гэсэн зохион байгуулалт муутайгаасаа болж амарч чадалгүй ажилдаа дарагдан сууна. Энэ нь таны бусад ажил төрөл, өөртөө зарцуулах цаг зав, санхүүгээ зохицуулах чадваргүй болгоно. Эрчүүдийн хувьд олон удаа бодож, төлөвлөсөн ажил үр дүнгээ өгөх боломжийг олж харна. Ажил хэрэг болгох гэж мэрийнэ. Энэ ажил нь амжилттай байх болно.

Үхэр: Эрсдэлтэй өдөр. Эрчүүд сэтгэл санааны хямралд орж болзошгүй. Хүч хөдөлмөрөө зориулан байж хийсэн ажил нь хэн нэгний болгоомжгүй үйлдлээс болж бүтэлгүйтнэ. Энд багагүй хөрөнгө мөнгөөр хохирох болно. Бүсгүйчүүд өөрийн эрх чөлөө хүсэл мөрөөдөлдөө автан баргийн зүйлийг тоолгүй дээгүүр харан, ихэмсэг алхана. Хайр дурлалын хувьд ганц бие бүсгүйчүүд одтой, ирээдүйн ханиа олно.

Ихэр: Амьдралын эрчим хүч, энергиэ дээшлүүлэх, идэвх санаачилга, үүрэг хариуцлагаа ухамсарлах өдөр. Энэ идэвхт өдрийг алдалгүй бүтээлчээр ашиглахыг зөвлөж байна. Өнгөрсөн алдаануудаа дүгнэх, дүн шинжилгээ хийх, засварлах арга олж чадна. Өсвөр насны хүүхдэдээ ширүүлэх хэрэггүй. Тэдний санаа бодлыг сонсож чадах юм бол улам ойр дотно найз нөхөд шиг болж чадна.

Мэлхий: Эргэлзээ төрүүлэх өдөр. Таны амьдралдаа бодож байсан бүхий л зүйл биеллээ олох мэт эхнээсээ баярлуулна. Амжилтад хүрэхийн тулд танд зайлшгүй шаргуу хөдөлмөрлөх шаардлага гарна. Мөн цаг хугацаа нэлээд зарцуулна гэдгийг сайтар санах хэрэгтэй. Итгэл эвдсэн нэгэнд дахин боломж өгөх хэрэггүй. Дахин таны урмыг хугалах болно. Үүнээс гадна ажил хэргийн тал дээр илэн далангүй байх хэрэггүй.

Арслан: Хянуур өдөр. Бүхий л харилцаандаа анхааралтай хандахыг зөвлөж байна. Эргэн тойрныхоо хүмүүстэй эелдэг найрсаг хандсанаар таны ачаалал ихтэй өдрийг амжилттай тайван байлгаж чадна. Бүсгүйчүүд эмх замбараагүй байдал, хөнгөн хуумгай хайнга үйлдлийг тэвчдэггүйгээсээ болж хамтрагчаа сонгохдоо туйлын өндөр шалгуур тавих болно.

Охин: Өнөөдөр амьдралаа эргэцүүлэн бодох, өнгөрсөн үйлдлээ дүгнэх, эмчилгээ хийлгэхэд таатай. Нийгмийн хандлага, төлөвлөгөөт ажил, хүмүүстэй танилцах нь таатай байх бөгөөд ажлын байр сууриа бат бөх болгох, албан тушаал ахих санхүүгийн асуудалд таатай байна. Таны өмнө бүтээлч чадвар тань нэмэгдэж мөн ажил хэргийн амжилтууд хүлээж байна. Таны дур булаам байдал, бүтээлч чадамжууд тань байнга өсөх болно. Хосуудын харилцаа таатай байна.

Жинлүүр: Зөрчилтэй өдөр. Та хэн нэгэнтэй харилцахдаа эелдэг байдлаар хандахгүй бол эсрэг өнцгөөс харахад та дээрэнгүй, тушаасан өнгөөр бусадтай харилцаж тэднийг өөрөөсөө холдоход хүргэж байгаа харагдана. Таны сэтгэл санааны байдал таагүй, хийж буй ажилдаа урам зориггүй байгаа шалтгаанаа олж засахыг хичээгээрэй. Аав ээж настангуудтайгаа уулзаж, халуун дулаан яриа өрнүүл. Таагүй зүйлээс холдоход тань ихээхэн нөлөөлөх болно.

Хилэнц: Айл хөршдөө зочлох, уулзаагүй удсан хүмүүстэйгээ уулзах нь таны амралтыг мартагдашгүй, таатай болгоно. Ар гэр, ахуйн асуудал зохицуулах гэхээсээ илүүтэй олон хүмүүстэй уулзаж ярилцах, цагийг зугаатай өнгөрүүлэхийг хүснэ. Охидууд ээж, аавынхаа хамт хөгжилдөхийг, баярлахыг хүсэн өөртөө боломжийг бий болгож чадна.

Нум: Эрч хүчтэй өдөр. Аливаа дарамт шахалтыг үл анзааран өмнөх ажлаа чанартай хийхийг хичээнэ. Энэ нь ажил хэргээ саадгүй явуулахад ихээхэн нөлөөлнө. Түншүүдтэйгээ хийх гэрээ нь хэлэлцээрийн түвшинд байгаа тул яаран ямар нэгэн шийдвэр гаргаж мөнгө санхүүгээ хөдөлгөх хэрэггүй. Худалдаа наймаа хийхэд тохиромжгүй үе гэдгийг анхаар. Амьдрал өөрөө ямар алхам хийж болох болохгүйг танд сургаад өгнө.

Матар: Хоёрдмол өдөр. Бүхий л харилцаагаа анхаарах өдөр. Хянамгай, тэвчээртэй байж аливаад ухаалгаар ханд. Ажил хэргийн бага зэргийн алдаа, бүтэлгүйтлээс болж сэтгэл санаа тавгүйтнэ. Гэсэн ч нэг ажил бүтэлгүйтсэн ч нөгөө ажил тань амжилттай байх болно. Ойр дотнын хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал тавь. Эрсдэх магадлал өндөр байна. Та өнөөдөр өөрийн зөн совиндоо итгэх хэрэггүй. Аливаа зүйлд бас өөр хэн нэгний санаа бодлыг сонсох нь илүү үр дүнтэй байдаг гэдгийг сана.

Хумх: Өөдрөг өдөр. Өнөөдөр та чих мялаах таатай мэдээ сонсоно. Олон нийтийн оролцоотой хийх ажил тань амжилттай болох бөгөөд түүнээс шалтгаалан өөр нэг ашигтай санал хүлээн авна. Гэвч шийдвэрээ сайтар бодож гаргаарай. Хэн нэгэнтэй хамтарч ажиллах нөөц бололцоо хэр байгаа, ямар ашиг алдагдалтай вэ гэдгээ сайн тооцоорой. Бизнесийн ертөнц амар биш гэдгийг та ухаарах болно.

Загас: Өнөөдөр таны эрүүл мэндтэй холбоотой янз бүрийн асуудлууд урган гарч ирнэ. Энэ нь таны ажлын ачаалал, сэтгэл санааны байдалтай салшгүй холбоотой юм. Од эрхсийн байрлал таагүй, эрчүүдэд илүү энэ асуудал хамааралтай байна. Энэ өдөр та шинээр ажил эхлүүлэх, ажлын байраа солих, томоохон худалдаа наймаа хийх гэсний хэрэггүй. Амжилт дагуулахгүй. Урьдчилан тооцоолоогүй зардал гаргахаас сэргийл.