Дугуйтай аялагч Б.Очирваань мөрөөдлийнхөө төлөө эх нутгаасаа гарч 14 мянган км замыг дугуйтай туулан Манчестер Юнайтед багийн тамирчидтай уулзах хүслээ биелүүлсэн билээ. Тэгвэл тэрээр энэ удаа дэлхийн алдарт Олд Траффорд цэнгэлдэхэд хөлбөмбөг тоглохоор болов. Энэ талаараа тэрээр "Би яг зүүдлээд байх шиг байна. Намайг хэн ч битгий сэрээгээрэй. Би 6 цагийн өмнө инстаграм дээрээ яг одоо мөрөөдлөөрөө амьдарч байна, гэхдээ миний мөрөөдөл 100% биелээгүй байна. Би хэзээ нэг өдөр Олд Траффордод хөлбөмбөг тоглох болно гэсэн утгатай зураг пост хийсэн. Удалгүй 3 цагийн дараа WhatsApp-аар чат ирэв. Шалгасан чинь Манчестер Юнайтедаас холбогдож байна гэсэн мессеж байв.
- Чи Олд Траффордод хөлбөмбөг тогломоор байна уу?
- Тиймээ би маш их хүсэж байна!
- Пүрэв гаригт Олд Траффордод болох шоу тоглолтонд урьж байна. Таны хичээл зүтгэл, үнэнч дэмжлэг, нийгэмд үзүүлсэн нөлөөгөөр та энэхүү тоглолтонд оролцохоор боллоо.
Олд Траффордод хөлбөмбөг тоглоно гэнэ" хэмээн цахим хуудастаа нийтэлжээ.
Цэнд Аюуш
2024-05-31
Мөрөөдлөө биелүүлж ЗОРИЛГОДОО ХҮРЧ ЯВАА ЭРХЭМ ДҮҮД АМЖИЛТ ХҮСЭЕ БАС БАЯР ХҮРГЭЕ ЧИ ШҮҮ