Цаг үеийн мэдээ

Монгол Улсын арслан Д.Ганхуягийн хүү Г.Дөлгөөн АНУ-ын коллежийн сагсанбөмбөгийн лигт тоглож байгаад эх орондоо ирээд байна. Тэрээр Үндэсний дээд лигийн IHC Apes багийн Зуны лигийн багт гэрээ байгуулж, өөрийн ур чадвараа гайхуулж буй. IHC Apes Erdenet Miners багийн тоглолтод Г.Дөлгөөн 30 оноо, 8 самбараас бөмбөг авалт, 7 дамжуулалт, 5 бөмбөг таслалт, 2 хаалт хийж эзэрхэг тоглов. 204 см өндөр 21 настай Г.Дөлгөөн төвийн тоглогчийн байрлалд тоглодог бөгөөд Зуны лигт үзүүлж буй сайн тоглолт нь Үндэсний дээд лигийн олон багийн хараанд оржээ. Түүнийг багтаа элсүүлэх өрсөлдөөн Үндэсний дээд лигийн багуудын дунд өрнөөд байна.

Таны сурталчилгаа