Цаг үеийн мэдээ

УГТЭ-ийн Нүүдлийн эмнэлгийн 4-р ээлжийн баг Увс аймагт ажиллаж байна. 

Зүрх, дотоод шүүрэл, эмэгтэйчүүд, дүрс оношилгоо, дурангийн төрөлжсөн мэргэшлийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн 19 хүнээс бүрдсэн нүүдлийн эмнэлгийн баг энэ өдрүүдэд Улаангом хотод ажиллан иргэдийг эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулахын зэрэгцээ төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. 

Нүүдлийн эмнэлэг өдөр бүр 08.20-18.00 цагт ажиллах тул иргэдийг үзлэг оношилгоонд идэвхтэй хамрагдахыг уриалж байна. 

Таны сурталчилгаа