Цаг үеийн мэдээ

Он гарсаар улсын хэмжээнд эхний таван сарын байдлаар 2351 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 3879 хүний амь нас, 138.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Харин аюулт үзэгдэл, ослын улмаас 114 хүн амь насаа алдаж, 73 хүн түлэгдэж, бэртэн, 445 гэр, орон сууц, барилга эвдэрч, 304 гэр орон сууц, барилга сүйдэж, нийт 22 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 1545 буюу 67 хувь нь гал түймэр, 546 буюу 23 хувь нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 164 буюу 7 хувь нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 52 буюу 2 хувь нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 44 буюу нэг хувь нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.