Цаг үеийн мэдээ

Дараах зөвлөгөөг дагаснаар хоолны хордлогын эрсдэлийг бууруулна.

- Хоолны бэлтгэхийн өмнө тогтмол гараа угаах. Мах, загас бэлтгэсэн гадаргууг савантай халуун усаар угаах.

- Хөлдүү махыг өрөөний температурт гэсгээж болохгүй

- Бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацааг шалгаж хэвших

- Түүхий мах, тахианы мах, загас, өндөг зэргээс бусад хүнсийг тусад нь хадгалах

- Загасны мах худалдаж авахдаа шинэ эсэхийг шалгах

- Түүхий мах, тахиа, загасыг хэрчиж бэлтгэдэг тусгай тавцан бэлдэх

- Ариутгаагүй сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх

- Жимс, ногоог идэхийн өмнө сайтар угааж хэвших

- Үйлдвэрийн аргаар бэлтгэсэн жимсний шүүс уух

- Гэрийн нөхцөлд даршилсан хүнснээс зайлсхийх

- Тэжээвэр болон зэрлэг амьтанд хүрсний дараа гараа сайтар угаах

Эх сурвалж: Стандарт хэмжил зүйн газар

Таны сурталчилгаа