Б.Очирваань нэг жил нэг сарын өмнө өөрийн дэмждэг хөлбөмбөгийн клуб болох Манчестер Юнайтедын тоглолтыг Олд Траффорд цэнгэлдэхэд очиж үзэх зорилго тавьж, дугуйтайгаа аялалд гарсан түүхтэй.
Тэрбээр эх орондоо ирэхээс хэд хоногийн өмнө өөрийн цахим хуудастаа "Нисэх буудлаас хурдны зам дуустал машинаар, Нисэхийн тойргоос талбай хүртэл дугуйгаар явахаар төлөвлөөд буй. Тиймээс Нисэхийн тойргоос эсвэл Төв талбай хүрэх замаас дугуйтай иргэд нэгдэх боломжтой. Улмаар дугуйтай парад үүсгэж, “Улаанбаатарт дугуй унадаг хүмүүс хэр их болсныг хотын удирдлагуудад харуулахыг, дугуйчдынхаа аюулгүй байдлын төлөө анхаарал хандуулахыг, хөдөлгөөний зөв зохицуулалт хийх цаг болсныг ойлгуулъя. Дугуйчид маань нэгдээрэй" хэмээн уриалсан юм.
Монголоос Их Британийн Манчестер хот хүртэл 20 улсаар дамжин 14 мянган километр замыг дугуйгаар туулсны эцэст зорилгодоо хүрч, дэмждэг хөлбөмбөгчин Уэйн Рүүнитэй ч уулзаж чадсанаа тэрбээр цаг тухай бүртээ цахим сүлжээгээр мэдээлсээр байсан юм.
Түүний тухай гайхамшигт аяллын бичлэгийг Английн Премьер лиг цахим хуудсандаа байршуулж, олон хүнд хүрсэн.
Тэрбээр Director's box буюу хүндтэй эрхмүүдийн суудаг VIP хэсэгт домогт дасгалжуулагч Алекс Фергюсон тэргүүтэй хүмүүстэй хамт сууж Арсенал, Манчестер Юнайтедын тоглолтыг үзжээ. Энэ суудлаас тоглолт үзэхэд 9000 орчим фунт стерлинг буюу 38 сая төгрөгөөс эхэлдэг аж.
Б.Очирваань Олд Траффорд цэнгэлдэхэд тоглолт үзэхдээ монгол үндэсний хувцас болох дээлээ өмсөж, улсынхаа далбааг намируулсан нь олны хайр, хүндэтгэлийг хүлээсэн. Түүний хувьд багаасаа л хөлбөмбөгт дурлаж, мэргэжлийн тамирчин болох зорилго тавьж байжээ. Тамирчин болох боломжгүй болсон учраас өөрийн хүч хөдөлмөрөөр биелүүлэхийг зорьж. Цаг хугацаа мөч бүхнээ мэдрэхийг хүссэн нь дугуйтай нэгдэж өөрийн хүсэж төсөөлдөг байсан талбайдаа хөлбөмбөгөө тоглож олон олон хүний бахархлыг төрүүлсэн юм.
Тэрээр багаасаа хөлбөмбөгт дуртай тоглодог нэгэн байсан бол дугуйтай аялах шийдвэр гаргаад авч унасан гэж ээж нь ярьж байлаа.
Өөрийн хүсэл мөрөөдөлд хүрэхэд тусалсан гэр бүл найз нөхөд урт аялалын туршид тусалсан бүхий л хүмүүст талархлаа илэрхийлж байсан юм. Залуус минь хүс, мөрөөд, биелүүл. Том мөрөөд хэмээн залуусыг уриалж байв.
Б.НАНДИН-ЭРДЭНЭ
Бадамсэд
2024-06-11
Жаахан хүүхдийн л мөрөөдөл шдэ! Хэрэндээ таараад болсон ь байна. Маргааш тэгээд яахав?
Nohoi dorj
2024-06-11
Yu geed bgaa golog we
2024-06-11
Dvv chadlaa amjilt
Nohoi dorj
2024-06-11
Yu geed bgaa golog we
2024-06-12
Мөнгөтэй л аавын хүү байна. Мөнгө байхад хаана ч алзахгүй л дээ. Сайхан аялжээ.