Цаг үеийн мэдээ

"Чингис хаан" одонт The HU хамтлагийн продюсер, Хүннү Рок урсгалыг үндэслэгч МУГЖ Б.Дашдондог болон The Hu Music Inc, тус хамтлагийн АНУ дахь албан ёсны лэйблтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр The HU хамтлаг долоодугаар сарын 20-нд АРА Фест 2024-т бүрэн хэмжээний шоу тоглолтоо хийхээр болжээ.

Архангай аймаг зохион байгуулах “ARA” фестивалийн үеэр “The Hu” хамтлаг эх орондоо бүрэн хэмжээний тоглолт зохион байгуулна. 

Долоодугаар сарын 19-20-нд болох тоглолтын тасалбарын үнэ:

𝟎𝟕/𝟏𝟗 ЭХНИЙ ӨДРИЙН ТАСАЛБАР: 55,000₮

𝟎𝟕/𝟐𝟎 ХОЁР ДАХЬ ӨДРИЙН ТАСАЛБАР: 95,000₮

𝟎𝟕/𝟏𝟗-𝟐𝟎 ХОЁР ӨДРИЙН ТАСАЛБАР: 140,000₮

ARA фестиваль нь Хангайн бүс рүү аялагч, жуулчдын урсгалыг бий болгож Монголын нүүдлийн өв соёлыг таниулан сурталчлах, давтагдашгүй үнэт өв, урлагийн бүтээлийг толилуулах, уламжлалаа хайрлан хүндэтгэх сэдлийг төрүүлэх, дэлгэрүүлэх, мөн олон улсын жуулчдад жил бүр үзүүлэх аялал жуулчлалын Хангайн бүсийн бүтээгдэхүүнийг бий болгох зорилготой юм.