Цаг үеийн мэдээ

2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн 11 дүгээр тойрог буюу СХД-т МАН-аас нэр дэвшигч УИХ-н гишүүн Э.Батшугар сонгогчидтой уулзлаа.

Өнөөдөр СХД-ийн 22,33 -р хорооны иргэд, сонгогчидтой уулзсан юм. Нийслэлийн хүн ам төвлөрсөн, СХД-ийн хувьд иргэдийг орон сууцжуулах шаардлагатай байгаа. Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар Хуримтлалын сангаар дамжуулан иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууц гэсэн гурван асуудалд зарцуулахаар болсон.

Тэгвэл МАН-ын мөрийн хөтөлбөрт түрээслээд өмчлөх хэлбэрээр “Миний түрээсийн орон сууц” хөтөлбөр, эрчим хүч, байгаль орчинд ээлтэй орон сууц барих, засварлахад хөнгөлөлттэй зээл олгох зэргээр иргэдэд эдийн засгийн дэмжлэг үзүүлнэ.

Ингэснээр нийслэлийн байнгын асуудал болсон хөрс, ус, агаарын бохирдол буурахад чухал нөлөө үзүүлэх юм. Нэр дэвшигч Э.Батшугар “Макро эдийн засгийн хувьд шинэ сэргэлтийн бодлогоор дамжуулан дотоодын ААН, бизнес эрхлэгч нарыг дэмжиж, эдийн засгийг 7 хувиар өсгөх зорилт тавиад байна. Мөн нүүрсний экспортын орлогыг өсгөснөөр ДНБ, эдийн засаг цаашид тогтвортой өсөх юм. СХД-т 4 сургууль, нэг цэцэрлэгийн барилгын бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа бөгөөд энэ онд ашиглалтад орж боловсролын салбарт тулгамдсан асуудал шийдэгдэж байна” гэлээ.