Цаг үеийн мэдээ

Маргааш буюу 2024 зургаадугаар сарын 12-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Хувийн амьдралынхаа асуудлыг бодож, тархиа гашилгах хэрэггүй. Энэ үед өмнөх ажлаас өөр юм бодох эрхгүй нөхцөл байдалд байна. Гэхдээ хэт их идэвх зүтгэл гаргах хэрэггүй бөгөөд итгэлгүй хүмүүсээс эелдгээр зайгаа барихыг хичээгээрэй. Худал хуурмаг, ойлгомжгүй үйл явдал хүлээж байгаа тул бие сэтгэлээ бэлэн байлгаарай. 

Үхэр: Өөрийн дотоод ертөнцөд болж буй зүйлс тань бодит амьдрал дээр шууд буухгүй байх. Санал санаачилга нэлээд эсэргүүцэлтэй тулгарах тул болгоомжтой байх хэрэгтэй. Өөрийгөө хамгаалах чадвараа ашиглахгүй бол үзэл бодлын зөрчилдөөнд ялагдахад хүрч болзошгүй. Бусдын өдөөн хатгалгад өртөх, хэл ам хэрүүл шуугиан гаргах магадлал өндөр байгаа тул таагүй нөхцөл байдлаас зайлсхийх хэрэгтэйг сануулж байна. 

Ихэр: Ихэнх хүмүүсийн сэтгэл хөдлөлөө илэрхийлэх арга болон бусдыг шүүмжилж байгаа зохисгүй авир зэрэг нь нэр хүнд, ололт амжилтад ихээхэн саад болох болно. Ямар ч төлөвлөгөөгүй амьдралаа өөрчилж ахиц болох алхам хийх хэрэгтэй үе. Өнгөцхөн үзэл бодол тань бүх зүйлийг баллаж мэднэ. Итгэл үнэмшлээ зөв тодорхойл. 

Мэлхий: Таны зөн совин үнэн байгааг мэдрэх болно. Өөрийн таамгийг үнэн зөв болохыг хоромхон зуур мэдэрч чадвал алдаа гаргах боломж олгохгүй. Гэр бүлд гарсан зарим асуудлыг шийдвэрлэхийн тулд таны зориулах чөлөөт цаг багадаж мэднэ. Хайртай хүн тань таны өмнөөс ямар нэгэн зүйл хийж баярлуулж магадгүй.

Арслан: Эд хөрөнгөнөөс болж ойр дотнын хүнтэйгээ муудалцах, зөрчилдөх явдал гарч магадгүй. Гэхдээ санаа зовох зүйлгүй, цаг хугацааны аясаар эргээд эвээ олох болно. Мөн алдсан баяр баясгалан болон тэнцвэрээ олж чадна. Өдрийн эрч хүчээ ялихгүй зүйлээс болж алдах хэрэггүй. Аль болох амар тайван орчинд цагийг өнгөрүүлэхийг хичээ. 

Охин: Сэтгэл санааны дарамт нь таныг ажил хийх нөхцөлгүй болгож магадгүй. Бусадтай сөргөлдөөд сайн зүйлд хүрэхгүй гэдгийг ойлго. Жижиг маргаан даамжирч цаашид залруулахад төвөгтэй байдалд хүрч магадгүй. Сайхан сэтгэлээр хүргэсэн тус олон хүнд таны талаар эерэг ойлголт хүргэнэ. Найз нөхдийн хүрээнд шүүмжлэл сонсох юм бол тэвчээртэй хандаарай.

Жинлүүр: Сэтгэл санаа тогтворгүй, хоёрдмол байдалтай өдрүүдийн нэг байна. Эд хөрөнгөтэй холбоотой ноцтой асуудал гарч болзошгүй. Бусдын өдөөн хатгалганд ч өртөж магадгүй. Сэтгэл санаа тань их ачааллаас болж тогтворгүй байх тул зөрчилдөөнтэй байдал гарах магадлал өндөр байна. Бусдыг өдөөн хатгах, ёс бус үг хэлэхгүй байхыг од эрхэс зөвлөж байна.

Хилэнц: Гаргасан санаагаа өөрчлөх шаардлага гарна. Энэ нь гэр бүлийн гишүүдтэй зөрчилдөх эхлэл болж магадгүй. Энэ өдөр танд хэн нэгний тус дэм хэрэгтэй гэж үзвэл хамгийн ойрын нөхөртөө хандахаас санаа зовох хэрэггүй. Бусдыг сонсохгүй дураараа зан зарим ажлыг баллаж магадгүй тул нөхцөл байдлыг мэдэрч байж, хөдлөхийг зөвлөж байна. 

Нум: Олон нийтийн үйл ажиллагаа болон сайн дурын үйлс нь таны ажлын цагийн ихэнхийг эзлэх бөгөөд ачаалалтай өдрүүдийн нэг болно. Гэнэтийн ашиг олох нь ховор тул азад найдах хэрэггүй. Хэн нэгнээс мөнгөн болон материаллаг тусламж ирнэ гэж найдах хэрэггүй. Өөрийн хүсэж буй зүйлээ бодит нөхцөл байдалтай харьцуулж үз. 

Матар: Уран бүтээлч хүмүүсийн зохион байгуулах сайн үйлсийн аян олон нийтийн сэтгэлд таатай байна. Нийтийг хамарсан үйл ажиллагаа нь зөвхөн танд бус эргэн тойрны бүх хүмүүст аз завшаан авчрах болно. Таны өгөөмөр зан, эмх цэгцтэй байдал бүхий л нөхцөл байдлыг эерэг болгож, тулгамдсан шийдвэрлэхэд туслах болно. 

Хумх: Таныг сонирхолтой үйл явдал, гэнэтийн уулзалт хүлээж байна. Өөр өөр салбарын олон хүнтэй танилцаж магадгүй. Сонирхолтой газар очих нь сэтгэл санаагаа сэргээх арга болно. Цагийг зөв төлөвлөж чадах юм бол дуртай зүйлээ хийж ихэнх өдрийг өнгөрүүлж магадгүй. 

Загас: Бусдын сул талыг ашиглах, алдаан дээр нь дөрөөлж түлхэхийн оронд тэднийг зааж сургах, дээш татах талаар бодох хэрэгтэй. Хүн бүр төгс төгөлдөр байдаггүйг сана. Аливаад шүүмжлэлтэй, хэт өөнтөгч ханддаг байдал тань орчны уур амьсгалыг бүхэлд нь бүрхэг болгоно. Өөрийн нэр хүндийг хянаж цэгнэх байдлаа алдаж болохгүй.