МҮОХ, Олон улсын байт харвааны холбоо, Монголын байт харвааны холбооноос хамтран ОУОХ-ны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй дасгалжуулагчдын II түвшний сургалт семинар өнөөдөр /2024.06.17/ Олимпик хауст эхэллээ.
Нээлтийн ёслолд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар оролцож, семинарт хамрагдаж буй дасгалжуулагч нарт өндөр амжилт хүсэв.
Сургалт энэ сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон Увс, Ховд аймгийн нийт 20 дасгалжуулагч хамрагдаж байна.
Онол арга зүй, практик хичээл хосолсон уг семинарыг Олон улсын байт харвааны холбооны мэргэшсэн сургагч багш, Португал улсын иргэн Карлос Фрейтас удирдан явуулах юм.