Цаг үеийн мэдээ

12 ордын энэ долоо хоногийн зурхайг (2024/06/17-2024/06/23) танилцуулж байна.

Хонь: Долоо хоногийн эхээр танаас үл хамаарах шалтгаанаар ч эргэн тойронд зөрчилдөөн үүсэж энэ нь нэлээд хурцадмал байдалтай болно. Албаны ажлаа хувийн амьдралтайгаа хольж хутгах эсэхээс ихээхэн зүйл хамаарна гэдгийг санаарай. Үзэл бодлоо илэрхийлэхдээ хатуу ширүүн өнгө аяс гаргах хэрэггүй. Зарим нөхцөл байдал тийм ч таатай бус байх бөгөөд өөрөө ч бусдаас тусламж авах шаардлага гарч магадгүй. Уур бухимдал, тэвчээргүй зангаасаа болж ээдрээтэй асуудалд орж болзошгүй. Хайр дурлалын сэтгэл хөдлөм үйл явдал эргэн тойронд байхгүй байгаа нь таныг гонсойлгох болно. Долоо хоногийн дундуур ялихгүй алдаа дутагдал л таны нөр их хөдөлмөр, холын төлөвлөөгөөг чинь нурааж болохоор нөхцөл байдал үүсэхийг од эрхэс сануулж байна. Гэхдээ хувь тавилан таныг урьдын адил туршиж, сорьж байж мэднэ. Та өөрийн асуудлыг бусдад үүрүүлж, дарамт болох гэсний хэрэггүй. Харин долоо хоногийн сүүлээр санхүүгийн хувьд ахиц дэвшил гарна. Ашигтай худалдан авалтуудыг хийж, материаллаг байдлаа дээшлүүлж чадна. Нэлээд удаан хугацааны турш уулзаагүй, бараг л холбоо тасарсан хүнтэйгээ уулзаж үл ойлголцлоо арилган хуучны сайхан дурсамжаа сэргээх нь таны сэтгэл санааг өөдрөг болгоно. Хайхрамжгүй хэлсэн үгнээс болж ойр дотнын хүмүүсийн сэтгэлийг гомдоохоос болгоомжил. 

Үхэр: Долоо хоногийн эхээр гэнэтийн уулзалтаас болж төлөвлөгдөөгүй зардал гаргах магадлалтай байгааг од эрхэс сануулж байна. Урьдын арай гэж олж авсан байр сууриа алдвал сэтгэл санаа хямарч магадгүй. Сонирхолтой газар, мартагдашгүй сэтгэгдэл таныг өөртөө татна. Сэтгэлд тань халуун дулаан санагдах хүнтэйгээ уулзахыг хүснэ. Зарим хүмүүс сонирхолтой арга барилаараа олны анхаарлын төвд байж чадна. Худалдаа наймаа хийх, амьдрах газраа өөрчлөх зэрэгт сонголт хийж чадахгүй эргэлзэнэ. Долоо хоногийн дундуур ажлын хамтрагч эсвэл сайн найз нөхдийн тусламжтай өөртөө ашигтай тал олж авна. Энэ нь санхүүгийн шинэ эх үүсвэр олох боломж олгоно. Маш сайн эргэцүүлэн бодож шийдвэр гаргаарай. Амжилт тийм ч хялбар ирэхгүй болов уу. Хамт олны дунд өөрийн орон зай, байр сууриа бий болгож, эрч хүчээ мэдрэх болно. Харин долоо хоногийн сүүлээр таныг бусад хүмүүсээс ялгаруулдаг онцлог зан чанараа өнгөлж тордоорой. Чөлөөт цаг гарган аялах зугаалах, хүүхдүүдтэйгээ тоглох, гэр бүлийн хүрээнд амрах нь амьдралд тань таатай дурсамж үлдээх болно. 

Ихэр: Долоо хоногийн эхээр амьдралын эрч хүч өндөр байх ч ажил хэрэгт зөрчил үүсэх магадлалтай. Ажлын түншүүдтэй асуудал үүсэж гэрээ хэлэлцээрээ өөрчлөх шалтгаан гарч мэднэ. Үүсэх асуудлыг яаран шийдэх хэрэггүй. Хол газар явах, гадаадад зорчих зэрэг нь нэлээд бэрхшээлтэй тулгарч магадгүй. Харин долоо хоногийн дундуур амьдралын хандлага эерэг байж таны хийж бүтээх үйлсийг өөдрөг байлгаж чадна. Зорьсон ажлаа амжилттай дуусгаж, бичиг цаасны асуудлаа зохицуулж чадна. Өөрийн боломжийг хэт дөвийлгөхөөс зайлсхий. Эрүүл мэндээ хамгаалах хэрэгтэй. Хүмүүстэй эелдэг харьцаж заримдаа өөрийн эрх ашгаа золиослоход бэлэн бай. Долоо хоногийн сүүлээр таны ухаалаг, бусдыг өөртөө татах чадвар олон хүний анхаарлыг татаж мэднэ. Арилжаа наймаа, хувийн бизнест ахиц дэвшил гарахгүй тул онц шаардлагагүй эсвэл эрсдэл дагуулах зүйлээс хол байхыг зөвлөж байна. Өөрийн эрүүл мэндийг гаргуунд нь орхисноор нэлээд хүндрэл үүсэж мэдэх тул байнга анхаарал тавихыг зөвлөж байна. Од эрхсийн байрлал таны эрүүл мэндэд тийм ч таатай бус байх төлөвтэй. Архаг өвчин хүндрэх магадлалтай. Биеийн хүчний ажлаас зайлсхий. 

Мэлхий: Энэ долоо хоногийн эхээр ганц бие мэлхийнхэн болзоонд явах, шинээр хүнтэй танилцах зэргээр амьдралдаа шинэлэг зүйл хийх хэрэгтэй болно. Оюун ухаанаа цэнэглэх, гаргасан шийдвэрээ бодож тунгаах, элдэв буруу зуршлаас ангид байхад тохиромжтой үе. Бусдаас тусламж дэмжлэг хүсэхүйц нөхцөл байдалд хүрээгүй бол өөрийн үзэл бодолдоо үнэнч байгаарай. Уран бүтээлдээ бүхий л анхаарлаа төвлөрүүлж чадвал ирэх амжилт нь таны төсөөлснөөс илүү байж чадна гэдгийг амлаж байна. Долоо хоногийн дундуур богино хугацааны аялал эсвэл ажил хэргийн томилолт зэрэг нь таны төлөвлөсөн ажил биш ч амжилттай байх болно. Залуу мэлхийнхэн эсрэг хүйстэнтэйгээ мөрөөдлийнхөө харилцааг үүсгэж магадгүй. Харин долоо хоногийн сүүлээр үр бүтээлтэй байж яаралтай дуусгах ажлуудын хажуугаар гэнэтийн үүрэг даалгаврыг ч амжилттай дуусгаж чадсанаар дарга удирдлагууд таныг үнэлж, түүнээс ихээхэн урам зоригийг авах болно. Өөртөө итгэлтэй, өөдрөг санаа бодол тань хуримтлагдсан асуудлаа шийдэхэд тусална. Худал хуурмаг, заль мэхэнд өртөж болзошгүй тул болгоомжтой байгаарай. Таны болгоомжгүй хэлсэн үг хэн нэгнийг гомдоож, өөрийн тань эсрэг эргэж магадгүй. Хамаатан садан, найз нөхөдтэйгөө уулзаж элдвийг хуучилж, цагийг хөгжилтэй өнгөрөөх боломжийг ашиглаарай.

Арслан: Долоо хоногийн эхээр нийгмийн янз бүрийн хүрээлэл дунд орох бөгөөд элдэв хэрүүл шуугиан, маргаан тэмцлээс хол хөндий байсан нь дээр. Уран бүтээлч болон олон нийттэй харилцах ажилтай хүмүүсийн хувьд таатай байна. Таны зохион байгуулсан ажил амжилттай болж таны нэр хүнд өсөх болно. Хий хоосон хардлага хирээс хэтрэх юм бол харилцаагаа улам хүндрүүлж магадгүй. Харин долоо хоногийн дундуур үйл ажиллагаа өргөжин тэлэх боломж гарч ирнэ. Амар хялбар арга замаар биш хүнд хэцүү, саад бэрхшээлийг даван урагшлахыг илүүд үзнэ. Төрийн байгууллагын хүмүүс албан тушаал дэвших талаар хөөцөлдөхөд таатай үе байна. Санхүүгийн хувьд таатай бус байгаа болохоор аливаа хэрэггүй зардлаа танасан нь дээр гэж зөвлөж байна. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой болон томоохон худалдан авалтыг хойшлуул. Долоо хоногийн сүүлээр ганц бие хүмүүс гэр бүл болох хүнтэйгээ учирч магадгүй. Ажлын байрны орчинд ямар нэгэн өөрчлөлт, халаа сэлгээ болж магадгүй. Агаар салхинд гарч тархиа сэргээх, ном унших, бясалгал хийх зэрэгт цагаа зориул. Анхаарлаа төвлөрүүлж хийж буй зүйлдээ бүхнээ зориулж чадвал амжилттай үр дүн аяндаа ирнэ. 

Охин: Долоо хоногийн эхээр амьдралын эрч хүч багасах тул аливаа зүйлд анхааралтай байж эрүүл мэнддээ онцгой анхаарахыг зөвлөж байна. Бизнесийн салбарт боломжийн санал ирвэл эргэлзэх хэрэггүй шууд хүлээж авах хэрэгтэй. Бүтээлч байдал тань амьдралд шинэ өнгө нэмэх шинэ танил, найз нөхөдтэй болгож чадна. Харин долоо хоногийн дундуур шинэ ажил эхлүүлэх төлөвлөгөө боловсруулах үе. Шинээр ямар нэгэн зүйл эхлэх л гэж байгаа бол дутуу дулимаг ажлуудаа нэг мөр цэгцэлж байж эхлээрэй. Аливаа ажил хэрэгтээ хөнгөн хуумгай хандалгүй, эрүүл саруул ухаан болон олон жилийн дадлага туршлага дээрээ үндэслэн хийгээрэй. Нийгмийн уур амьсгал таныг таагүй зүйлд татан оролцуулах магадлалтай тул бүх зүйлийг даган хуйларч болохгүй. Үзэл бодолдоо үнэлэлт өгч, цаашдын ажил хэргээ өргөжүүлэхийг од эрхэс зөвлөж байна. Харин долоо хоногийн сүүлээр амьдрал танд сонирхолтой сорилтыг илгээх болно. Өөрийн хүч хүрэх, хийж чадах зүйл дээр шаргуу тэмцэхийг зөвлөж байна. Ажил төрлийн түр зуурын уналт танд маш их ухаарал, сургамжийг бэлэглэх болно. Гэнэтийн шалгалтад сандралгүй аль болох тайвнаар хандвал амжилт таны талд байх болно. Санхүүгийн байдал дээшилж магадгүй. Хөрөнгө оруулалтын асуудлыг нааштай шийдэж чадна. 

Жинлүүр: Энэ долоо хоногийн эхээр нөхцөл байдал таатай биш байгаа тул хувийн хүслийг хойш тавьж ажил хэрэгтээ бүхий л анхаарлаа хандуул. Амьдралын гадаад өнгөнд хууртах нь гол алдаа болох тул хүсэл шуналаа барьж байхыг зөвлөж байна. Ганц бие хүмүүсийн хувьд бусдын анхаарлыг татаж чадах бөгөөд таныг сонирхсон хүмүүс өвөрмөц санал тавих байх. Өөрийгөө хайрлан эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай. Долоо хоногийн дундуур үр бүтээлтэй ажиллах боломж ихэснэ. Үүссэн асуудлыг тайван бөгөөд ухаалгаар шийдвэрлэж чадвал ажлын амжилт тэндээс л эхэлнэ. Хамтран ажиллагсдаа дэмжин урамшуулах нь бас л амжилтын үндэс юм. Учраа ололцоход төвөгтэй, үг яриа нийлдэггүй хүмүүсийн дунд байвал ихээхэн ганцаардлыг мэдэрч магадгүй. Таны ажлын онцлог эсвэл зарим нэг нөхцөл байдлын улмаас ховор тохиолдох учрал болж мэднэ. Харин долоо хоногийн сүүлээр чухал ажил алба эрхэлдэг хүмүүст маш сайхан ажлын санал орж ирнэ. Амжилт олно гэдэгт та итгэлтэй байж болно. Нам гүм орчинд тархиа амраан бясалгал хийж юу ч бодохгүй тайван байхыг хичээ. 

Хилэнц: Энэ долоо хоногийн эхээр аливаа гэрээ хэлэлцээрт анхааралтай хандаж чадвал бүх зүйл амжилттай болно. Амбиц ихтэй хүмүүсийн албан тушаал өөрчлөгдөх, эсвэл орчин нөхцөл солигдож магадгүй. Амьдралынхаа хэв маягийг өөрчилж, гадаад үзэмждээ анхаарал хандуул. Хайр сэтгэлийн харилцаагаа романтик болзоогоор сэргээж чадна. Санамсаргүй байдлаас болж ямар нэгэн асуудалд хутгалдаж магадгүй ч таны дотнын найзын тусламжтайгаар хүнд байдлыг даван гарах болно. Долоо хоногийн дундуур арилжаа наймаа хийх, үл хөдлөх хөрөнгө худалдан авах зэрэгт сайн. Аливаа хөрөнгө оруулалттай холбоотой болон хамтын ажиллагааны гэрээтэй холбоотой бичиг баримт боловсруулах үед маш хянуур хандаарай. Одоогийн санхүүгийн байдлаа сайжруулах чухал алхмыг амжилттай хийж чадна. Харин долоо хоногийн сүүлээр бүхий л зүйлд арвич хямгач байж хэмнэлтийг эрхэмлэх хэрэгтэй болно. Алсын хараатай байж, хэрэггүй дэмий зардал гаргахгүй байхыг хичээ. Хувийн амьдралдаа чухал шийдвэр гаргах хэрэгтэй тул бүхий л зүйл дээр өөрийн үзэл бодлыг зөв илэрхийлэх хэрэгтэй. Хэн нэгэнд эргэлзээтэй, тээнэгэлзсэн хариулт өгөхгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Гэр бүлийн уур амьсгал нэгдмэл байж чадвал хийх сонголт тань оновчтой байх болно.

Нум: Энэ долоо хоногийн эхээр хэн нэгний хэнэггүй үйлдлээс болж бага зэргийн асуудал үүсэж магадгүй. Ахмад хүмүүсийн заавар зөвлөгөөг тоохгүй орхих хэрэггүй. Эрч хүчээ зөв зарцуулж, хийж ажилдаа шинэ арга барилаар ханд. Шинэлэг шийдлүүдийг дэвшүүлэхийг амьдрал ахуй аяндаа шаардана. Ойр дотнын хүмүүсээ хайр халамжаар бүү дутаагаарай. Чин сэтгэлээсээ та бүхэнд аз жаргалыг харамгүй бэлэглэх хүн хэрэгтэй болно. Харин долоо хоногийн дундуур өсөн нэмэгдэж байгаа дур булаам байдал тань бүхий л сорилт шалгалтыг даван туулж, амжилтад хүрэхэд тусална. Өр зээл тавих эсвэл хөрөнгө оруулалт авч болох юм. Эхэлсэн ажлаа дуусгаж үр дүнг нь үзээрэй. Ёс зүй болон хууль дүрмийг баримталж чадахгүй бол өөрийнхөө эсрэг хүмүүсийг турхирч, бусдын дургүйцлийг ихээр өдөөнө. Харин долоо хоногийн сүүлчээр амьдралын эрч хүч буурснаас болж нөхцөл байдалд зөв зүйтэй дүгнэлт хийж чадахгүйд хүрнэ. Худал хуурмаг болон хов жив эргэн тойронд байгаа учир маш их тэвчээртэй зан гаргаж байж таагүй байдалд орохгүй байж чадна. Архи дарс, зугаа цэнгэлд умбахаас болгоомжил. Эрүүл мэнддээ анхаараарай. Өөрийгөө аль болох эерэг бодолтой хүмүүсээр хүрээлүүл.

Матар: Долоо хоногийн эхээр алба ажилтай холбоотой асуудлаар чухал хүмүүстэй яриа хэлэлцээр хийхэд таатай шударга зан, үнэнч зүтгэл, ухаалаг байдлаараа ямар ч хүнийг өөртөө татаж чадна. Өөрийнхөө дутагдалтай занд шүүмжлэлтэй хандахгүй бол асуудал үүснэ. Хайр дурлалын харилцаанд асуудал гарна. Хосуудын дунд бяцхан маргаан дэгдэж магадгүй. Долоо хоногийн дундуур зориглон барьж авсан ажил амжилттай хэрэгжиж чадна. Гэвч эдийн засгийн боломж муудах магадлалтай тул үр ашиггүй зардлаа аль болох танаарай. Хийж буй бүхий л зүйлдээ анхаарлаа сайтар төвлөрүүлж, хувийн зохион байгуулалт сайтай ажиллахыг зөвлөж байна. Бодлогогүй алхам хийвэл санхүүгийн асуудалд орж магадгүй. Харин долоо хоногийн сүүлээр материаллаг байдал нэмэгдэх боломж гарна. Мэргэжлийн хүрээллээ өргөжүүлэн, шинэ орлогын эх үүсвэрийг олж авна. Бизнесийн гарааны цогц төлөвлөгөө хийхэд тохиромжтой байна. Эрүүл мэнддээ онцгой анхаарахгүй бол хууч өвчин сэдрэх шалтгаан үүсэх бололтой. Та бусдын анхаарлыг татаж чадахаас гадна олон нийтэд өөрийн ур чадварыг харуулж чадна. Шинэ танил, сонирхолтой хүмүүс амьдралд тань орж ирнэ.

Хумх: Долоо хоногийн эхээр хайр сэтгэлийн хувьд ахицтай байж ганц бие хүмүүс сонин содон хайрын түүх бүтээх эрэл хайгуулаа үргэлжлүүлэх бол ажил хэргийн хувьд оногдсон үүрэг даалгаврын биелэлтэд хяналт тавихаас гадна өөр ажил гүйцэтгэх гэж гүйсээр багагүй ядрах болно. Та зөв оновчтой шийдвэрийг гаргаж чадна гэдэгтээ итгэж ажил төрөлтэй холбоотой чухал шийдвэрийг сайн бодож хий. Зарим нь ойр дотнын хүмүүсээ хамгаалах шаардлага гарч магадгүй. Зөв бурууг дэнслэн, худал хуурмагийн эсрэг зогсох болно. Харин долоо хоногийн дундуур зарим нэг харилцаан дээр ойлгомжгүй асуудал үүснэ. Илүү анхааралтай байвал үүсэх таагүй асуудлаас холдож чадна. Уур уцаараа барьж, тэвчээртэй хандахыг сануулж байна. Найз нөхөдтэйгөө уулзах, ойр дотнын хэн нэгнийд очих зэргээр сэтгэл санаагаа өөдрөг болгож тодорхой хэмжээний амралтыг өөртөө гарган ухаарал тайвшралыг олж ав. Долоо хоногийн сүүлээр огцом хурц ааш гаргах юм бол таны үг, үйлдэл нь хайртай хүнээ цааш түлхэх шалтгаан болно. Залуу хүмүүс хөнгөмсөг байдал, тогтворгүй аашнаасаа болж нэр хүндээ унахад хүрнэ. Гэвч хамгийн ойр дотнын хүн тань энэ байдлаас эвтэйхэн гарах боломж өгнө. Өөртөө итгэлгүй байдал болон зарим нэг мэдээлэл дутсанаасаа болж амжилттай үргэлжилж байсан гэрээ хэлэлцээрээ саатахад хүргэнэ.

Загас: Долоо хоногийн эхээр хэн нэгний зохисгүй авираас болж санхүүгийн асуудал ч ирж болзошгүй. Үл ойлголцол, худал хуурамч амлалт зэргээс үүдэлтэй ажлын саатал гарч магадгүй. Бүх зүйлийг зэрэг амжуулах, шийдвэрлэх гэж хичээх нь эсрэгээрээ алдаа гаргах үндэс болно. Зарим нөхцөл байдал сэтгэл санааны хямралд оруулж болзошгүй. Долоо хоногийн дундуур ажлын эрч хүчээ хаана гээчихсэн юм гэмээр урам зориггүй, бүтээмж муутай байна. Таныг цухалдуулж, бухимдуулах явдал нэлээд тохиолдож магадгүй. Хайртай хүнтэйгээ эв зүйгээ олж чадвал сэтгэл санаа сэргэнэ. Өөрийгөө харуулах боломжийг хэрхэн ашиглах нь зөвхөн таны өөртөө итгэх итгэлээс шууд хамаарна. Хамт олондоо зарим нэг чухал зүйлийг даатгахад алдахгүй гэдэгт итгэлтэй байж болно. Харин долоо хоногийн сүүлээр ямар нөхцөл байдалд орсноос үл хамааран өөрийн нухацтай, ухаалаг зангаа ашиглаж бүх асуудлын ард гарч чадна. Арилжаа наймаа, худалдаа үйлчилгээний салбарт ажилладаг хүмүүст олон үйл явдал тохиолдож мэдэх юм. Зарим ажил мэргэжлийн хүмүүс амжилт олж, өөрийн байр сууриа ахиулж чадна. Гэр бүл, ойр дотнынхонтойгоо харилцах харилцаандаа анхаарахгүй бол бага зэргийн хүндрэл гарна. Амьдралыг бодитоор харж, учрал тохиолдлыг энгийн хүлээж авч чадвал эерэг уур амьсгалыг амархан бүрдүүлнэ.

 

Таны сурталчилгаа