Цаг үеийн мэдээ

Завхан аймгийн Улиастай сумын Жинст, Жаргалант, Өлзийт багт  өнөөдөр /2024.06.17/ 17:30-18:30 цагийн хооронд түр зуурын бороо орсны улмаас 30-40 орчим айл үерийн усанд автсан дуудлага 17:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. 

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, аюулгүй байдлыг хангаж байна.

Таны сурталчилгаа