Сэлэнгэ аймгийн Хүдэр сум Баянцагаан багийн “Цагаан сүрийн гол” гэдэг газарт ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг зургаадугаар сарын 15-ны өдрийн 20:50 цагт Онцгой байдлын газарт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан мөн өдрийн 14:04 цагт цурамд оруулан зургаадугаар сарын 17-ны өдрийн 09:03 цагт бүрэн унтрааж, сумын Байгаль хамгаалагчид хүлээлгэж өгчээ. Урьдчилсан байдлаар түймэрт 5 га орчим талбай өртөж шатсан.
Хэнтий аймаг, Баян-Адарга сум Адарга багийн “Зүүний-Эх” гэдэг газарт аянга бууж, ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг зургаадугаар сарын 17-ны өдрийн 16:44 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид мөн өдрийн 19:10 цагт цурамд оруулан 20:30 цагт бүрэн унтрааж, сумын Засаг даргын орлогчид хүлээлгэж өгч ажиллав. Урьдчилсан байдлаар түймэрт 1 га орчим талбай өртөж шатсан.
Сэлэнгэ аймаг, Хүдэр сум Баянцагаан багийн “Шандын даваа” гэдэг газарт ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 17-ны өдрийн 16:50 цагт Онцгой байдлын газарт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан зургаадугаар сарын 18-ны өдрийн 00:50 цагт цурамд оруулсан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймэрт 4 га орчим талбай өртөж шатсан.