Цаг үеийн мэдээ

Завхан аймгийн Улиастай сум, Жинст багт үүссэн уруйн үерийн улмаас усанд автсан айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, иргэдийг аврах ажлыг аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Цагдаагийн газар, Аймгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн ажиллаж Жинст багийн үерт өртсөн 51 өрхөөс 15 өрхийг нүүлгэн шилжүүлж, 25 хүнийг авран хамгааллаа. 

Цаашид үерт өртсөн Жинст багийн 36 өрхийг нүүлгэн шилжүүлэх, лаг шаврыг цэвэрлэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Таны сурталчилгаа