Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Усны биологийн лаборатори нь 1997 оноос эхлэн Улсын гадаргын усны сүлжээний 99 гол, нуурын харуулаас жил бүр 5-9 дүгээр саруудад усны биологийн сорьцыг хүлээн авч, шинжилгээ хийдэг.
Голын усанд амьдардаг доорх шавжуудын биотик индексээр усны чанарт биологийн үнэлгээ өгөх, усны биологийн мэдээллийн санг бүрдүүлдэг юм.