Цаг үеийн мэдээ

Зургаадугаар сарын 18-ны байдлаар Хэрлэн голын эхээр, Хангай нурууны Буянт, Заг, Цагаантуруут, Увс нуурын Баруунтуруун зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдсэн байна. Ховд гол Мянгад сум орчимд үерийн түвшинг 30 см орчим давжээ.

Тиймээс голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, гол руу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байх, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг Онцгой байдлын газраас зөвлөж байна. 

Таны сурталчилгаа