Монгол Улс 21 аймаг, 330 сумтай. Тэгвэл энэ жил 17 аймгийн 102 сумын 100 жилийн ой тохиож байна. Тэгш ойтой сумдын баяр наадмын тов эхнээсээ гарчээ. Говь-Алтай аймаг 18 сумтайгаас 16 нь 100 жилийн ойгоо тэмдэглэх юм. Харин Хэнтий аймгаас ганцхан Норовлин сум 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тэмдэглэлт сумууд болон өдрийг танилцуулъя:
Завхан аймгийн арван сум тэгш ойтой:
Баянтэс сум: Долдугаар сарын 19, 20-нд,
Баянхайрхан сум: Долдугаар сарын 20, 21-нд,
Сонгино сум: Долдугаар сарын 21, 22-нд,
Сантмаргаз сум: Долдугаар сарын 26, 27-нд
Дөрвөлжин сум: Долдугаар сарын 20, 21-нд,
Ургамал сум: Долдугаар сарын 19, 20-нд
Отгон сум: Долдугаар сарын 18, 19-нд,
Цагаанхайрхан сум: Долдугаар сарын 19, 20-нд
Шилүүстэй сум: Долдугаар сарын 17, 18-нд
Яруу сум: Долдугаар сарын 26, 27-нд болно.
Архангай аймгийн таван сум тэгш ойтой:
Батцэнгэл сум: Долдугаар сарын 20, 21-нд,
Хайрхан сум: Долдугаар сарын 19,20,21-нд
Чулуут сум: Долдугаар сарын 15, 16, 17-нд,
Өлзийт сум: Долдугаар сарын 17, 18-нд,
Жаргалант сум: Долдугаар сарын 17, 18, 19-нд болно.
Сүхбаатар аймгийн хоёр сум тэгш ойтой:
Уулбаян сум: Долдугаар сарын 15-28-ны хооронд,
Эрдэнэцагаан сум: Долдугаар сарын 15-28-ны хооронд болно.
Баянхонгор аймгийн гурван сум тэгш ойтой:
Баацагаан: Долдугаар сарын 17,18,19-нд
Бууцагаан, Гурванбулаг, Заг сум: Долдугаар сарын 18, 19, 20-нд
Өлзийт, Жинст сум: Долдугаар сарын 19, 20, 21-нд тэмдэглэнэ.
Ховд аймгийн таван сум тэгш ойтой:
Алтай сум: Наймдугаар сарын 18-20-нд,
Дарви сум: Долдугаар сарын 22-24-нд,
Мянгад сум: Наймдугаар сарын 19-20-нд,
Зэрэг сум: Наймдугаар сарын 22-24-нд,
Цэцэг сум: Наймдугаар сарын 7-9-нд болно.
Өвөрхангай аймгийн есөн сум тэгш ойтой:
Богд сум: Долдугаар сарын 26, 27
Баян-Өндөр сум: Долдугаар сарын 27, 28
Бат-Өлзий сум: Долдугаар сарын 26, 27
Баянгол сум: Долдугаар сарын 25, 26
Баруунбаян Улаан сум: Долдугаар сарын 26, 27
Тарагт сум: Долдугаар сарын 26, 27
Гучин-Ус сум: Долдугаар сарын 26, 26
Төгрөг сум: Долдугаар сарын 25, 26
Хужирт сум: Долдугаар сарын 25, 26-нд болно.
Хэнтий аймгийн нэг сум тэгш ойтой:
Норовлин сум: Долдугаар сарын 17-19-нд болно.
Хөвсгөл аймгийн гурван сум тэгш ойтой:
Шинэ-Идэр сум: Долдугаар сарын 17-19-нд
Галт сум: Долдугаар сарын 17-19-нд
Тосонцэнгэл сум: Долдугаар сарын 16-18-нд тэмдэглэнэ:
Дундговь аймгийн таван сум тэгш ойтой:
Эрдэнэдалай сум: Долдугаар сарын 19-20,
Дэлгэрцогт сум: Долдугаар сарын 20-21,
Хулд сум: Долдугаар сарын 22-23,
Дэлгэрхангай сум: Долдугаар сарын 24-25,
Сайхан-Овоо сум: Долдугаар 26-27-ны өдрүүдэд тэмдэглэхээр товложээ.
Дорнод аймгийн дөрвөн тэгш ойтой:
Булган сум: Долдугаар сарын 19, 20-нд,
Баян-Уул сум: Долдугаар сарын 20,21-нд,
Халхгол сум: Долдугаар сарын 21,22-нд,
Матад сум: Долдугаар сарын 22.23-нд тус тус болно.
Дорноговь аймгийн есөн сум тэгш ойтой:
Даланжаргалан сум: Долдугаар сарын 5,6,7-нд,
Иххэт сум: Долдугаар сарын 7,8-нд
Сайхандулаан сум: Долдугаар сарын 9,10,11-нд,
Алтанширээ сум: Долдугаар сарын 17,18-нд,
Айраг сум: Долдугаар сарын 19,20 21-нд,
Дэлгэрэх, Хөвсгөл сум: Долдугаар сарын 15,16-нд,
Мандах сум: Долдугаар сарын 18,19,20-нд,
Хатанбулаг сум: Долдугаар сарын 19,20,21-нд,
Өргөн, Эрдэнэ сум: Долдугаар сарын 24,25,26-нд болно.
Увс аймгийн зургаан сум тэгш ойтой:
Бөхмөрөн сум: Наймдугаар сарын 14, 15
Өндөрхангай сум: Долдугаар сарын 17, 18
Тэс сум: Наймдугаар сарын 8, 9
Зүүн Хангай сум: Долдугаар сарын 21, 22
Өмнөговь сум: Долдугаар сарын 27, 28
Ховд сум: Наймдугаар сарын 20, 21-нд болно.
Булган аймгийн таван сум:
Бугат,
Дашинчилэн,
Сайхан,
Хутаг-Өндөр
Рашаант,
Говь Алтай аймгийн 16 сум:
Алтай,
Баян-Уул,
Бигэр,
Бугат,
Дарви,
Дэлгэр,
Жаргалан,
Тайшир,
Тонхил,
Төгрөг,
Хөхморьт,
Цогт,
Цээл,
Чандмань,
Шарга,
Эрдэнэ сумын 100 жилийн ой тохиож байна.
Төв аймгийн хоёр сум:
Батсүмбэр,
Баян зэрэг нийт 7 сумын тэгш ой тохиож байна.
Сэлэнгэ аймгийн найман сум:
Баруунбүрэн,
Зүүнбүрэн,
Цагааннуур,
Мандал,
Шаамар,
Цагаан нуур,
Eрөө,
Түшиг сумын тэгш ой тохиох юм.
Сумдын тэгш ойн наадмын салхийг Дорноговь аймгийн Даланжаргалан сумынхан хагална. Тэд ирэх сарын 5-7-нд наадмаа товложээ. Харин Ховд аймгийн Зэрэг сумын 100 жилийн ой наймдугаар сарын 22-24-нд болно. Үүгээр сумдын 100 жилийн ойн баяр наадам дуусах төлөвтэй байгаа юм. Тэгвэл Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Баян-Өлгий аймагт 100 жилийн ойн баяргүй байгаа билээ.
Б.НАНДИН-ЭРДЭНЭ