Цаг үеийн мэдээ

“Playtime festival” наадам энэ сарын 4-7-ны хооронд Налайхад болж байгаа билээ. Энэ удаагийн наадамд гадаад, дотоодын 250 хамтлаг, уран бүтээлчид уран бүтээлээ хүргэж буй бөгөөд өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж, хаалтаа хийх юм.

“Playtime 2024” оны headliners буюу голлох уран бүтээлчдээр:

Post-metal урсгалаар тоглодог Америкийн алдарт Deafheaven

домогт Нирвана хамтлагийн Курт Кобейны хамгийн хайртай хамтлаг болох alternative rock урсгалаар тоглодог Teenage Fanclub

Өмнөд Солонгосын Idiotape, орчин цагийн техно хөгжмийн хамгийн үнэ цэнтэй нөлөө бүхий уран бүтээлч Ben Klock тэргүүтэй уран бүтээлчдийг дурдаж болно.

Мөн хөгжмийн хөтөлбөртэй 14 тайз, дотоодын хоол үйлчилгээний 200 гаруй ААН, байгууллагууд таныг хүлээж байгаа төдийгүй нийт 4000 орчим түр ажлын байрыг бий болгожээ.

 

Таны сурталчилгаа