Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлыг хурдтай шийдвэрлэхийн төлөө хамтрах, санамж бичиг МАН, АН, ХҮН намын дарга нар өнөөдөр /2024.07.08/ гарын үсэг зурсан.
Ерөнхийн сайд Л.Оюун-Эрдэнэ санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээний үеэр:
Парламентыг дарга нарын байгууллага гэж хардаг болсон. Олон иргэдийн төлөөлөл орж чадахгүй, үе солигдож чадахгүй байсаар ирсэн. Парламент ард түмний төлөөлөл байх ёстой.
Энэ агуулгаараа улс төрийн парламентад суудалтай намууд ХҮН, АН-тай хамтарч эрх зүйн шинэчлэлийн реформыг хийсэн. Үндсэн хуулиар хувь тэнцүүлсэн тогтоолцоог бий болгосон нь иргэдийн санал гээгдэхгүй. Нийгэм илүү оролцоотой болж байгаа юм. Цаашдаа эвслийн Засгийн газрын тогтолцоогоор явах боломж бүрдэж байна. Тухайлбал Германд Ерөнхий сайд, Хууль зүйн сайд хоёр нэг намынх байдаггүй. Ингэснээр эргэлзээтэй асуудлуудад намууд бие биедээ хяналт тавих боломжтой болдог. Тийм ч учраас сонгодог парламент болохын тулд энэхүү санамж бичигт гарын үсэг зурлаа гэв.
2024-07-08
Энхбаяр даший шог болж байгаа юм уу амарбаягалан Хүрэлбаатар 2 ын захиалга уу
2024-07-08
Энхбаяр даший шог болж байгаа юм уу амарбаягалан Хүрэлбаатар 2 ын захиалга уу
Shydrag hun
2024-07-08
Medeej ter 2 nuhriin zahailag baih magdlaltai ouyk ner dewshuulehguu gej uzeed baraaguu dewshsen odool bylaig delgej chadah bolyy enhbayartan
2024-07-09
Ene buur soliorchee man enhbayr sumyabazar 2 namaa avar es namiin dargaa ab