Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барьсан. 

Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилт, арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээс гадна Улсын Их Хурлын ээлжит сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилгоор шинээр эмхлэн байгуулах Засгийн газар нь Ерөнхий сайд, 22 сайд, 16 яамтай ажиллахаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ тодорхойлжээ. 

Ерөнхий сайдын өргөн барьсан шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнээс харвал зарим яамдуудын нэршлийг өөрчилж, чиг үүргийг өөрчлөн зарим сайдын орон тоо хасагдсан байна. 

Тухайлбал, 

Хууль зүй дотоод хэргийн яам - Шударга ёс, хууль зүй дотоод хэргийн яам 

Соёлын яам - Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам 

Байгаль орчин, аялал жуулчлалын яам - Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам - Гэр бүл, хүний хөгжлийн яам

Барилга хот байгуулалтын яам - Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам - Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам гэж тус тус өөрчилсөн бол сайд нарын тухайд, 

Өрсөлдөөний асуудал эрхэлсэн Шадар сайд 

Монгол улсын сайд, Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга

Монгол улсын сайд, 20 миутын хот - Үндэсний хорооны дарга болгон шинэ бүрэлдэхүүнээ өргөн барьжээ. 

Таны сурталчилгаа