Манай ард түмэн Үндэсний баяр наадмын өдрүүдэд халуун хуушуур, хорхог идчихээд араас нь айраг, хүйтэн ундаа зэргийг уудаг. Баяр наадмын үеэр хоолоо хэрхэн зохицуулж, хэрэглэх талаар зөвлөгөөг хүргэе.
-Сүү тараг, цагаан идээ, гүүний саам зэргийг гэсгээж буй түүхий махны хажууд тавих нь хоорондоо үл цохилдож, биеийг хорлоно.
-Удаан боловсордог мах махан бүтээгдэхүүнээс татгалзаж, сүү сүүн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх
-Дангаар нь хэрэглэж болох ч нийлүүлээд хэрэглэвэл найруулсан хор мэт биеийг хямраадаг хоол хүнснээс татгалзах
-Хүнсний мах нь төрлөөсөө шалтгаалан хүний ходоодонд 4-6 цаг боловсордог. Энэ хугацааг бага байлгах хэрэгтэй.
-Бие хямарснаар дархлаа муудаж, шим тэжээлийн бодис биед бүрэн шимэгдэж чадахгүй нөхцөлийг бүрдүүлнэ. Дархлаа муудсанаар өвчлөмтгий болно.
-Махан бүтээгдэхүүн хэрэглэсний дараа хийжүүлсэн ундаа уувал хоолыг задалж шингээдэг гэдэг нь буруу ойлголт. Бидний ходоод хоол хүнсийг дулааны аргаар боловсруулдаг. Гэтэл халуун хоолны араас хүйтэн зүйл уух нь ходоодонд хоол хүнсийг удаах шалтгаан болдог. Хийжүүлсэн ундаа нь чихрийн хэрэглээг нэмэгдүүлж, ясны бат бөх байдалд сөрөг нөлөөлж, эрдэс амин дэмийн шимэгдэлтийг бууруулдаг.
Хоолны хордлогын шинж тэмдэг:
-Суулгах, дотор муухайрах, бөөлжих, гэдэс базлах, халуурах, толгой өвдөх, ядрах, өтгөн цус, цусны судал, залхагтай гарах, ам цангах, гар хөл , үе мөчөөр өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрнэ.
Хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх:
-Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа муудсан шинж тэмдэг байгаа эсэхийг нь сайтар шалгаж байх хэрэгтэй. Хөлдөөсөн, пастержүүлсэн бүтээгдэхүүнээс хордлого авах магадлал бага.
-Хоолыг сайн болгож идэх хэрэгтэй. Халуунаар болгох явцад өвчин үүсгэгч бүх бичил биет устах ёстой бөгөөд ингэхийн тулд бүтээгдэхүүн нь бүхэлдээ халах ёстой. Хөлдөөсөн шувуу, мах зэргийг эхлэн гэсгээсний дараа болгох хэрэгтэй. Ингээгүй тохиолдолд бүтээгдэхүүн нь бүхэлдээ халахгүй байх эрсдэлтэй.
-Болгосон хоолыг удаалгүйгээр идэж байх.
-Болгосон хоолыг хадгалах шаардлага гарсан бол тохирсон дулааны горимыг дагаарай. Өвчин үүсгэгч бичил биетүүдийн хөгжил нь +60 градусаас дээш , +10 градусаас доош температурын үед зогсонги байдалд ордог. Харин +10-аас +60 градусын хоорондын горим нь хоол, хүнсний бүтээгдэхүүн хадгалахад тохиромжгүй.
-Болгосон хоолыг дахин хэрэглэхийн өмнө сайтар халааж байх шаардлагатай. Хоол нь бүхэлдээ 70 градусаас доошгүй температур хүртэл халсан байх ёстой.
-Түүхий болон болсон бүтээгдэхүүнийг хооронд нь холилгүйгээр тусгаарлаж байх хэрэгтэй. Тухайлбал, түүхий мах хэрчсэн хутга, “гампанзыг” болсон бүтээгдэхүүнийг жижиглэхдээ ашиглахгүй байх гэх мэт. Ингэснээрээ нян халдварлах боломжгүй болгоно.
-Хоолыг шавж, мэрэгч гэх мэт амьтдаас хол байлгах.
-3өвхөн цэвэр, эсвэл буцалгасан усыг хэрэглэж байх. Хүүхдийн хоолыг хийхдээ анхаарал, болгоомжтой байх хэрэгтэй. Мөн хальс нь ногоорсон төмсийг хүнсэнд хэрэглэхгүй байх. Соёолсон төмсийг сайтар цэвэрлэж байх хэрэгтэй. Жимсний ясны чөмгийг идэхгүй байх. Учир нь жимсний чөмөг нь ходоодонд орж задрахад синилийн хүчил гэсэн маш хортой бодис ялгардаг. Хүчиллэг хоол, хүнсний бүтээгдэхүүнийг гар аргаар хийсэн шавар сав, эсвэл цайрдсан, паалан нь гэмтсэн сав, зэс саванд хадгалахгүй байх. Гэмтсэн, шошгогүй лаазалсан бүтээгдэхүүн идэж болохгүй.
Баяр наадмын үеэр хордлогын шинж тэмдэг илэрч, өндөр халуурсан тохиолдолд гэрийн эмчлэх:
-Амин үзүүлэлтийг тогтмол хянаж, 38-аас доош хэмтэй халуурч байвал гэрийн нөхцөлд хүйтэн жин тавих хэрэгтэй. Цавь, суганд жин тавихаас гадна 76 хувийн спиртээр биеийг арчих нь зөв. Харин халуун буухгүй бол 38-аас дээш заалттай тохиолдолд заавал эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй. Удаан цагаар олон хоног халуурах нь амь насанд халтай. Мөн хоолны хордлогын шинж тэмдэг илэрч байгаа үед шингэн зүйл сайн уух хэрэгтэй. Бөөлжих, огих мэдрэмж төрөх, олон удаа суулгаж байгаа тохиолдолд буцалсан ус ууж, цайрын исэлтэй тос түрхэнэ.