Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр цэнгэл наадмын хүчит бөхийн тавын давааны ам авч эхэллээ.
Тавын даваанд даян аварга Н.Батсуурь улсын аварга Г.Эрхэмбаярыг, улсын аварга П.Бүрэнтөгс аймгийн арслан Г.Хишигбатыг, улсын аварга О.Хангай аймгийн арслан М.Эрхэмбаярыг, улсын арслан Б.Орхонбаяр аймгийн арслан Д.Бадамгаравыг, улсын гарди Б.Гончигдамба аймгийн арслан Т.Сайханжаргал нарыг тус тус амлаад байна.
Улсын заан Б.Пүрэвсайхан аймгийн арслан М.Буяндэлгэрийг, улсын заан Д.Анар аймгийн арслан Д.Төрболдыг, улсын заан Б.Бат-Өлзий аймгийн арслан М.Амарсанааг, улсын заан М.Лхагвагэрэл аймгийн арслан Ц.Адъяаг тус тус амлалаа.