Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Долдугаар сарын 14-ний өдөр Өмнөговийн нутаг, Өвөрхангайн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний бороо орно.
Малчид, иргэд, тээвэрчид, наадамчдын анхааралд:
Өнөөдөр буюу 14-ний өдөр Хэнтий, Дорнод аймгийн өмнөд, Сүхбаатар аймгийн баруун хэсэг, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь аймгийн нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.