Бямба гаригийн орой АНУ-ын Пенсильвани муж улсын Батлер хотод Ерөнхийлөгч асан Дональд Трампын сонгуулийн кампанит ажлын цуглаан болох үеэр зэвсэглэсэн этгээд гал нээжээ. Энэ үеэр зэвсэгт этгээд болон олны дунд байсан нэг хүн амиа алдсан байна. Өөр нэгэн хүний биеийн байдал мөн хүнд байгаа гэнэ.
Мөн Д.Трамп шархадсан байна. Тайзан дээр үг хэлж байх үед нь буун дуу гарсны дараа тэрбээр тайзан дээр унажээ. Улмаар нууц албаны ажилтнууд түүнийг бүчин хамгаалж, яаралтай авч явсан байна. Тус албаны зүгээс Д.Трампыг аюулгүй байгаа гэдгийг мэдэгдэв. Мөн хэвлэлийн төлөөлөгч нь түүнийг “сайн байгаа" гэжээ.