БИЛГИЙН ТООЛЛЫН 9 2024.07.15 ДАВАА ГАРАГ
ЗУНЫ АДАГ ЦАГААГЧИН ХОНЬ САРЫН ГУРВАН ХӨХ ЦАГААН ЛУУ ӨДӨР
Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ
Наран ургах, шингэх: 05:09-20:47
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Ус
Аргын тооллын долдугаар сарын 15, Сумъяа гараг. Билгийн тооллын 9, Тэргүүн дагуул одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:09-20:47. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.