Цаг үеийн мэдээ

12 ордын өнөөдрийн зурхайг танилцуулъя.

Хонь: Та өөрийн чадварыг дутуу үнэлснээс болж маш их ашиг олж болох ажлыг алдах болно. Танд ойрын хугацаанд дараагийн шинэ боломж ирэхгүй. Мэдрэлийн ядаргаа, зүрх судасны өвчин үүсэж болзошгүй. Гэр бүл ойр дотнын хүмүүстэй илэн далангүй байж, өөртөө маш их анхаарал тавиарай. Үл таних хүнтэй ам зөрөх хэрэггүй.

Үхэр: Бардам зан, дээрэнгүй байдлаа засаж залруулахыг одод зөвлөж байна. Ямар ч нөхцөл байдал үүссэн ойр дотнын хүмүүстэй эе эвээ эвдэх хэрэггүй. Хэрэв та буруутай үйлдэл хийсэн бол түүнийгээ цаг тухайд нь залруулах, буруугаа хүлээх арга хэмжээ аваарай. Ажлын холбоотой бүтэлгүйтлийг ар гэртээ дагуулан авчрах хэрэггүй.

Ихэр: Таны зам мөрт таатай өөрчлөлтүүд гарах тул түүнд бэлэн байгаарай. Өөрийн хүсэл мөрөөдөл болон өөрийн ирээдүйг зөгнөн бодож, түүнийгээ байгаа мэт, болсон мэтээр бодох нь таны сул тал гэж бодох хэрэггүй. Эрх чөлөө, шударга ёсны төлөө идэвхтэй тэмцэж хууль бус үйлдэл, сувдаг шуналт сэтгэлтнүүдийн эсрэг ширүүхэн дугарах цаг ирнэ.

Мэлхий:  Танд өөрийн үзэл бодлоо хамгаалах шаардлага гарч магадгүй. Биеэ барьж асуудлыг аль болох өөрийн хүссэнээр шийдэхийг хичээ. Бусадтай харилцан ярилцаж, маш олон төрлийн хэлэлцүүлэг хийнэ. Од гараг урьдын адилаар таныг ивээх болно. Ажил мэргэжлийн талбарт үүссэн асуудлыг шийдэхэд хамгийн тохиромжтой.

Арслан: Багахан ч болов эргэлзээ төрүүлсэн үйл ажиллагаа явуулахад эрсдэл дагуулах магадлалтай. Тэвчээртэй байгаарай. Цаг хугацаа өнгөрөх тусам бүгд байрандаа очих болно. Үл ялих асуудлуудад ихээхэн сэтгэл санааг чилээхгүй байхад анхаараарай. Сөрөг сэтгэгдлээс аль болох зайлсхийж, өөрт ахадсан хүнд ажил хийхгүй байх хэрэгтэй. Эрүүл мэндийн хувьд зарим нэг асуудал гарч магадгүй.

Охин: Гэр бүлд бага зэргийн маргаан, үл ойлголцол тулгарна. Эрчүүдийн түрэмгий, хүндлэлгүй зангаас болж олон таагүй явдлууд тохиох болно. Тиймээс ойр дотнын хүмүүс, хань ижил төдийгүй хамт ажиллагсадтайгаа ч болгоомжтой, өөртөө хяналттай харьцахыг зөвлөж байна. Аливаа сэдсэн ажил тань санааны зоргоор бүтэхгүй байж мэднэ.

Жинлүүр: Алсын хараатай, өөрийгөө хянах хяналтаа алдахгүй байхыг хичээгээрэй. Бусдын нөлөө болон найр наадам, дуу шуугиантай газраас зайлсхийх хэрэгтэй. Гэнэтийн үүсэж болох аюул ослоос өөрийгөө маш сайн хамгаалах хэрэгтэй. Бусдыг өнгөц байдлаар, гаднаас нь хараад дүгнэх, өөртөө хэт их итгэх байдал нь таныг асуудалд оруулж магадгүй. Алсын хараатай өөртөө хяналттай байгаарай.

Хилэнц: Итгэл найдвар, хүсэл мөрөөдөл бүхэн тань биеллээ олохгүй. Хойшлуулж боломгүй ажлыг амжуулахын тулд таалагдахгүй хүнээсээ ч тусламж хүсэж магадгүй. Үр дүн хүсэж байгаа бол нааштай мэдээ дуулна. Таны хувьд харилцан ашигтай ажиллах тал дээр хамгийн эерэг үр дүн үзүүлэх боломжтой өдрүүдийн нэг.

Нум: Амьдралдаа хэмнэлтийн горимыг баримтлахгүй бол хэт үрэлгэн байдал, бодлогогүй зарцуулалт тань гэр бүлийг хямралын байдалд оруулж болзошгүй. Сансрын энерги үргэлж хувиран өөрчлөгдөж байдаг тул танд ирэх буулт ч үргэлж эерэг сайн байна гэж байхгүйг сана. Өөрт ирсэн боломжийг аль болох алдахгүй байхыг хичээгээрэй.

Матар: Таны зүрх сэтгэл хайр энэрлээр дүүрэн байх болно. Түүнийг удаан барихын тулд өөрийн хүч чадлыг зөв хуваарилахыг од гараг танд зөвлөж байна. Өөрийн зарчмаа тууштайгаар хамгаалах хэрэг гарч магадгүй юм. Аливаад яаралгүй хандаж, хойшлуулах нь чухал. Балчир болон өсвөр насны хүүхдүүдийн асуудалд анхаарлаа хандуулаарай.

Хумх: Биеийн хүч шаардсан ажил болон ачаалалтай ажиллах нь эрчүүдийн хувьд нэн түрүүнд тавьсан зорилго болно. Бусдаас ялгаран онцгойрох хүсэл төрөх ба энэ нь танаас нэлээд хичээл зүтгэл шаардах болно. Гэвч танд тийм боломж олдохгүй байж мэдэх юм. Хийж дуусгаагүй хуучин ажлаа амжуулах нь юу юунаас чухал байна.

Загас: Таны бүтээлч чадвар өндөр байгаа хэдий ч бусад хүмүүсийн гаргасан шинэ санаачилгууд танд саад болох болно. Болж өгвөл өөртөө амрах цаг зав гаргаж сэтгэлийн хямралд орохгүй байх нь чухал. Ажил дээр бүх зүйл таатай байж орлого тань нэмэгдэнэ. Их хэмжээний мөнгө авах бөгөөд ойрын хугацаанд санаа зовох зүйлгүй байна.

Таны сурталчилгаа