АНУ-ын Пенсильвани мужид болсон сонгуулийн сурталчилгааны иргэдтэй хийх уулзалтын үеэр Дональд Трампыг буудаж шархдуулсан ноцтой хэрэг гарсан билээ.
Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч асны амийг хөнөөхөөр завдсан этгээд нь Томас Мэттью Крукс хэмээх 20 настай залуу аж. Хагас автомат AR-15 буугаар зэвсэглэсэн Томас Крукс экс ерөнхийлөгчийг Пенсильвани мужийн Батлер хотод цугласан олонд үг хэлж байхад нь гал нээж, нэг үзэгч нас барж, хоёр хүн шархадсан гэж мөрдөн байцаагчид үзэж байна.
Түүний гэрэл зургийг "Reuters" агентлаг ил болгосон ба 2020 онд сурч байсан ахлах сургуулийнх нь зургийн номноос авсан зураг юм.
Сонгуулийн сурталчилгааны үеэр Крукс 6-8 удаа гал нээсэн. Үүний нэг нь Дональд Трампийн баруун чихийг оносон юм. Гал нээсэн 20 настай Томас Мэттью Круксыг экс ерөнхийлөгчийг хамгаалах үүрэгтэй Нууц албаны ажилтнууд буудан хөнөөсөн
zochin
2024-07-15
manaid ingeh zorigtoi hun bhguil bhdaa