Сүүлийн 10 жилд гол, мөрөн, нуур, цөөрөм, тогтоол усанд нийт 1044 хүн амь насаа алджээ. Эдгээр иргэдийн 67.4 хувийг эрэгтэйчүүд, 10.1 хувийг эмэгтэйчүүд, 25.2 хувийг хүүхдүүд эзэлж байна. Гол усанд амь насаа алдсан иргэдийн дийлэнх нь согтууруулах ундаа үедээ хэрэглэсэн үедээ гол руу орсон, бага насны хүүхдийг ганцааранг нь үлдээсэн, авто машин морьтойгоо гол гаталж яваад эндсэн зэрэг шалтгаанууд эзэлж байна. Мөн хийлдэг гудас, завь зэрэг зориулалтын бус хэрэгслийг голын усанд ашигласнаас амь насаа алдах тохиолдол нэмэгдсээр байгаа юм. Бага насны хүүхдүүд эцэг эхийн анхаарал болгоомжгүйгээс үүдэн амиа алдсан тохиолдол хамгийн өндөр байна.
Иймд иргэд та бүхэн гол нуурын ойролцоо амарч, зугаалахдаа аюулгүй байдлаа сайтар хангаж, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус, нуур руу ойртохгүй байх, бороо үертэй үед гол ус руу зугаалахгүй байх, баталгаатай зам гүүрээр зорчихыг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.