Цаг үеийн мэдээ

2024 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулъя. 

Хонь: Гаднын нөлөөтэй ямар нэгэн бэртэл гэмтэлд хүрч болзошгүй тул туйлын анхааралтай байхыг зөвлөж байна. Өнөөдөр авсан бэртэл удаан эдгэнэ. Өөрийн гадаад байдал, карьертаа хэт их анхаарч дэргэдэх хүнээ үл тоосноос болж алдаа гаргахад нь зөвшөөрөл олгосонтой утга нэг болж магадгүй. Шинж тэмдгийг урьдчилан харахад суралцан бусдад алдах боломж бүү өг.

Үхэр: Гадуур явах ажлаас ихээхэн эрч хүчээ алдана. Таны хувьд удаан хийгээгүй ажлаа гүйцэлдүүлэх гэж бүхий л тэнхээгээ барна. Яриа хэлэлцээр бүтэл муутай болж, таныг харамсахад хүргэнэ. Учир нь үүний төлөө багагүй мөнгө зарлагадсан. Хамтарсан хөрөнгө оруулалтыг бодож байж шийдвэрлэ. Гэхдээ танд ашигтай байх магадлал 80% гэж ойлгож болно.

Ихэр: Бүрхэг өдөр. Хийхээр төлөвлөсөн ажлын шийд гарахгүй хүлээлт үүсгэхээс гадна оруулсан мөнгийг гацааж санхүүгийн асуудлыг бий болгож болзошгүй. Бичиг баримтаа цэгцлэхдээ хянуур бай. Ялихгүй алдаанаас томоохон гарлага гарах аюултай. Хийж байгаа зүйлдээ бие болон оюун ухаан бүхий л бололцоогоо дайчлан ажиллаарай.

Мэлхий:  Эрчүүд олон нийттэй харилцах, багаар ажиллах зэрэгт амжилттай. Гэвч нэр хүндээ өсгөх тал дээр явуургүй арга хэрэглэх, нэр дэвших, тушаал цол горилох зэрэг нь амжилт муутай байх болно. Эргэн тойрны хүмүүстээ өөрийн үзэл бодлоо тулгах нь тэднийг өөрөөсөө түлхэх цаашлаад ганцаардлын эхлэл болж мэдэх юм. Зөв үйлдэлтэй байж бусдыг өөртөө татахыг зөвлөж байна.

Арслан: Гаргасан шийдвэр, хийсэн үйлдэлдээ хариуцлагатай байж хувийн зохион байгуулалттай байхыг сануулж байна. Илүү хичээж чадвал санхүүгийн байдлаа сайжруулж чадах үе. Мен хувийн авьяас чадвараа ашиглан олон хүнд тус хүргэж магадгүй. Санаа нийлдэг хүнтэйгээ хамтарч ажиллах нь шинэ зүйлийг хэрэгжүүлэхэд ихээхэн тус болно. Ихэнх үйл ажиллагаа материаллаг байдал, мөнгө хөрөнгө ихээхэн шаардах бололтой.

Охин: Үр хүүхэдтэйгээ бага зэргийн үл ойлголцол үүсэж магадгүй. Асуудлыг дэвэргэлгүй хөнгөхөн шийдэхийг хичээгээрэй. Хурал цуглаан, уулзалт тасрахгүй ажлын ачаалал их байна. Ганцаардмал, ямар нэгэн зүйлд санаа зовнисон байдалтай байна. Сэтгэл санааны байдал тогтворгүй, ажлын гарц удаан байна. Нарийн чухал зүйлийг хойшлуулах нь зөв шийдвэр юм.

Жинлүүр: Таны сэдсэн үйл хэрэг олон түмний санаа бодлоос шууд хамаарахаар байна. Гэвч та тэдний бодол санааг өөрийн итгэл үнэмшил, зорилгоо бүрэн тайлбарлаж, тэднийг өөртөө татаж чадах эсэх нь таны хүчин зүтгэл, чин сэтгэл ер нь бүх зүйлээс тань шалтгаалах болно. Нэлээдгүй цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарж хийсэн ажлаа талаар өнгөрүүлэх хэрэггүй.

Хилэнц: Зөн билигтээ хэт итгэх хэрэггүй. Хаа хамаагүй асуудал сэтгэл санааг тань тавгүйтүүлэхээс хэтрэхгүй байх хэрэгтэй. Гэнэтийн зардалдаа хяналттай бай. Мөнгөний түгжээс болох эд зүйл худалдаж авахгүй байсан нь дээр. Жижиг сажиг гэлтгүй танд ирсэн тус дэмийг талархан хүлээж ав. Хүний сайхан сэтгэл туйлын чухал гэдгийг санаарай.

Нум: Хөрөнгө оруулалт, мөнгө санхүүтэй холбоотой ажлууд ихэнх цагийг барна. Зарим гэрээ хэлэлцээр санаснаар болохгүй. Урьдаас төлөвлөж байсан зүйлс шийдвэрт хүрэх үед өөрчлөгдөж, үүнээс болж бүр тодорхойгүй хугацаагаар хойшлогдоход хүрнэ. Шаардлагагүй зүйлд хөрөнгө мөнгө зарцуулахаас зайлсхий. Сэтгэл санааны хувьд хүчтэй байж үүссэн асуудлын ард гараарай.

Матар: Хамтрагчдаа хэт өндөр шаардлага тавьж эрх мэдлийг нь хязгаарлах зэрэг нь цаашдын хамтын ажиллагаанд муугаар нөлөөлнө. Харилцан итгэлцэлгүй байж, муу санах, хардах хэрэггүй. Хувийн амьдралд тань жижиг сажиг зохицуулах ажил байх ч та ганцаар шийдвэрлэх боломжгүй юм. Таны гаргасан шийдвэр энэ тохиолдолд алдах магадлал өндөр байна.

Хумх: Ямар нэгэн алдаа дутагдал нь таны хувьд байж боломгүй зүйлсийн нэг гэж үздэг. Тиймээс мэргэжлийн бүхий л үйл ажиллагаандаа анхааралтай, хянамгай хандаж зарим тохиолдолд туршлагатай мэргэжилтнээс зөвлөгөө ав. Саваагүй зангаасаа болж хэрэг төвөгт орооцолдож болзошгүй хүний тоонд өсвөр насныхан мөн ажилгүй эрчүүд багтана. Хэзээд өөртөө хяналттай байхыг анхааруулж байна.

Загас: Таныг ардаа хол орхих өрсөлдөгчтэй учирна. Хэрэв та өөртөө итгэх итгэлээ алдалгүй, хүч чадлаа зөв хуваарилан өрсөлдөгчөө бус өмнөх ажлаа чухалчилбал ялалт танд ирнэ. Бүхий л зүйл тань сэтгэлзүйтэй шууд холбоотой байна. Эрчүүдийн айж эмээхээ мэддэггүй зан нь тэднийг томоохон алдаа гаргахаас сэргийлнэ.

Таны сурталчилгаа