Мэргэжлийн бокст 10 тулаанд ялалт байгуулсан гавьяат тамирчин Э.Цэндбаатарын ээлжит тулаанаа ирэх сард хийхээр бэлтгэлдээ оржээ.
Харин өрсөлдөгч болон тулааны эцсийн тов хараахан тодорхой болоогүй байна.
Түүний хувьд өнгөрсөн тавдугаар сард “WBC”-ийн хөнгөн жингийн Хойд Америкийн аварга шалгаруулах тэмцээнд мэргэжлийн бокст 17 ялалт байгуулсан Алберто Меркадотой тулалдаж гуравдугаар үед ялсан байдаг. Түүний өрсөлдөгчийн зовхи нь сэтэрсний улмаас эмч тулааныг зогсоосон юм.