Цаг үеийн мэдээ

Ходоод, улаан хоолойн сөөргөө өвчний үед урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зөвлөж байна. 

Хэтрүүлэн идэхгүй.

Хоолыг удаан, сайн зажилж идэх.

Өдөрт 5-6 удаа бага хэмжээгээр хооллох.

Хоол идсэний дараа 2 цагийн дотор хэвтэхгүй байх.

Унтахын өмнө идэхгүй.

Унтахаас багадаа 3 цагийн өмнө хооллосон байх.

Хийжүүлсэн ундаа нь ходоодны даралтыг нэмэх тул хориглоно.

Улаан хоолой, ходоодны салстыг гэмтээх тул халуун ногоо хэрэглэхгүй.

Хэт халуун, хэт хүйтэн хооллохгүй.

Согтууруулах ундааг хориглоно.

Өөх, тосны хэрэглээг багасгана.

Кофе, шоколадаас татгалзана.

Сармис, ногоон сонгино, улаан лооль, цитрусын төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс татгалзана.

Шингэн хангалттай уух.

Мөн амьдралын хэв маяг, дадлуудаасаа өөрчлөх:

Тамхинаас гарах.

Жинг хэвийн хэмжээнд байлгах.

Хэвлийн булчинд даралт өгөхөөс сэргийлэх.

Цээж өндөрлөсөн дэртэй унтах.

Таны сурталчилгаа