Цаг үеийн мэдээ

Шалгасан мэдээлэлд хавсаргасан зураг нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууганы зураг байна. Тэрээр Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга. Үндэсний олимпын хороодын ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн дарга нар нь урилгаар олимпын наадамд оролцдог бөгөөд зардлыг ОУОХ-ны Эв нэгдлийн сан (Olympic Solidarity)-аас гаргадаг.

“Ядаж 10 тамирчин нэмж явуулж болох байсан” гэх мэдээлэл нь боломжгүй нөхцлийг өгүүлжээ. Учир нь олимп хоорондын дөрвөн жилийн хугацаанд дэлхийн болон бүс нутгийн хэмжээний томоохон тэмцээнүүдэд амжилт үзүүлж байж, олимпод оролцох эрх авдаг. Тиймээс албаны хүмүүсийн оронд дурын 10 тамирчинг нэмж явуулах боломжгүй юм.

“…улсын зардлаар явсан” гэх мэдээлэл мөн төөрөгдүүлсэн байна. Улсын шигшээ багийн тамирчдын бэлтгэл, олимпын эрх авах тэмцээнүүдэд оролцох зардал гэх мэт дөрвөн жилийн турш гарах зардлыг Биеийн тамир спортын улсын хороо хариуцдаг. Олимпод эрх авсан тамирчдын замын зардлыг мөн эндээс хариуцдаг. Харин олимпын тосгонд байрлах тамирчид болон албаны хүмүүсийн байр хоолны зардлыг ОУОХ-оос гаргадаг байна.

 

Таны сурталчилгаа